Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Парламент : » Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн

2014-05-07 08:41:38 , Мэдээний дугаар: #1246640

Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны тэргүүн, геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа.

-Үндсэн хуулийн “дордуулсан долоон заалт”-ыг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна. Чухам яагаад эцэг хуулиндаа дур мэдэн гар хүрэх тухай хүн бүхний амнаас гарах болов?

-Өнөөдрийн бидний мөрдөж байгаа хууль бол хүчин төгөлдөр хууль биш.Үндсэн хуулийг баталсан түүхэн үеэс нь “Чухам яагаад Үндсэн хууль хууль ийм болчихов” гэх асуулт урган гарч байна. Гэхдээ Үндсэн хуулийг баталсан 430 хүнээс амьд сэрүүн байгаа 297 хүн өнөөдрийг болтол гайхаад учрыг нь олоогүй. Бидний 430 хүн хоёр жил Үндсэн хуулийн төслийг ард түмнээсээ асууж, тэдний хүсэл эрмэлзлэлд зохицуулж, зах зээлийн эдийн засагт орохын тулд баталсан. Гэтэл өнөөдөр энэ хуулийг мөрдөх, эх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа алдаж байна. Үндсэн хуулийг хамгийн эхэнд юу гэж бичсэн байдаг вэ? гэхээр “Монголын ард түмэн бид: Даян дэлхийд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаа зарлан тунхаглаж байна” гэж эхлээд хуулиа цааш нь үргэлжлүүлдэг. Энэ өгүүлбэрийг нь авч хаячихаад Үндсэн хууль гээд хэлэхээр хуулийн агуулга гажиж байна.

-Үндсэн хуулийн гол үзэл санааг алдагдуулчихаад байгаа гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн гол санаа нь ардчилсан нийгмийнхээ тогтолцоог бий болгоно гэдгээ даян дэлхийд зарласан явдал юм. Үүний тулд гүйцэтгэх, парламент /хууль тогтоогч/, Шүүх засаглал гэх бие биенээсээ хамааралгүй засаглалын хувиарлалтыг тогтоосон. Монголын төрийн тогтолцооны тэргүүлэх чиглэл нь парламентийн засаг. Өөрөөр хэлбэл парламент нь бүх ард түмнийг төлөөлсөн жинхэнэ энэ хуулийг хэрэгжүүлэх, хууль тогтоох байгууллага. Хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлалыг барьсан хуулийг манай парламент баталж байх ёстой.

-Тэгвэл өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлалыг барьсан хуулийг баталж чадаж байна уу?

-Үгүй.

-Яагаад?

-1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд ард түмнээс асуулгүйгээр, тэр бүү хэл энэ хуулийг тогтоосон депутатуудтай зөвлөлдөлгүйгээр намын бүлгийн гишүүд нь төр, ард түмнийг орлоод гарын үсэг зураад өөрчлөлт оруулсан. Тухайн үед УИХ-ын орлогч дарга байсан Ж.Гомбожаваас бусад МАН /тухайн үеийн МАХН/, Ардчилсан намын бүх гишүүд гарын үсэг зурсан байдаг. Үүгээр хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлалыг барьсан хуулийг батлах боломжийг алдсан. Үүнийг тухайн үеийн намын бүлгүүд хийсэн. Намын бүлэг бол эрх ашгаараа нэгдсэн нийгмийн улс төрийн байгууллага. Нийгмийн улс төрийн байгууллага ард түмнээс асуулгүйгээр үндсэн хуульд оруулсан долоон заалт бол өөрөө хууль бус. Учир нь Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт бол нэмэлт гэдэг нэртэйгээр албан бичгийн хэлбэрээр орсон. Хууль гэж оруулж ирээгүй. Зүй нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэсэн нэрээр Үндсэн хууль батлагдах байв. Гэтэл албан бичгээр бүх гишүүдээр гарын үсэг зуруулж байгаад ийм ажил хийсэн намын бүлгүүдийн хийсэн алдаатай үйлдэл. Тэгэхээр либериал талыг барьсан АН, социаль талыг барьсан МАН /тухайн үеийн МАХН/ хоёр хоёулаа нийлж байгаад бүх гишүүдээрээ гарын үсэг зуруулаад хууль бус үйл ажиллагааг явуулсан.

-Тэгвэл 2000 оноос хойшхи бүх Засгийн газрын танхим, УИХ гишүүд хууль бус гэсэн үг үү?

-Тийм биш. Гэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлалаасаа хөндийрсөн яг энэ үеэс эхлээд монголын төрийн дампуурал эхэлсэн.

-Төрийн дампуурал яаж эхэлсэн бэ?

-Нэгдүгээрт, парламент хэрхэн хуралдах вэ гэдэг асуудал. Хуучин 76 гишүүний гуравны хоёр нь буюу 51 гишүүнээс дээш хүн хуралдаа суухгүй юм бол хууль батлах эрхгүй байсан. Гэтэл хуулийг хамгийн хялбар энгийнээр бүрэн бүрэлдэхүүнээрээ биш дөнгөж 39 хүн ирснээр УИХ-ын гишүүдийн ирц бүрдэнэ. Тэгээд яг хууль батлахад 39 хүний 20 нь цугласан бол хууль баталж болох тухай оруулсан байгаа юм. Тэгээд дээр нь УИХ-ын дэгд хамгийн балиар заалт оруулсан нь санал өгөөгүй хүнийг эсрэг санал өгсөнөөр тооцно гэсэн байгаа. Ингээд УИХ-ын Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн зарчмаас хазайсан парламент бий болсон түүх нь энэ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч гэдэг бүх ард түмнээрээ сонгогдсон хүн Ерөнхий сайдыг УИХ-д оруулахад өөрөө саналаа авч орж ирэх ёстой. Ерөнхийлөгч тухайн хүнийг монголын Засгийн газрыг авч явах чадамжгүй гэж үзэх юм бол тэр хүний нэрийг өргөн барих эрх байхгүй. Тийм тохиолдолд өргөн барьж чадахгүй бол дараагийн хүнийг гартал Ерөнхийлөгч хүлээх ёстой. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг гурван удаа Ерөнхийлөгч санал тавьсанаас хойш Ерөнхийлөгч өөрөө эрхгүй болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч парламентийн засаглалын үед үндсэн хуульд бичсэн зарчим нь өөрчилснөөс эрхээ эдлэх боломжгү болсон. Тэгэхээр улстөрийн энэ чиг хандлагыг зөрчиж ийм заалт оруулсанаас болоод зүгээр л Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлачихсан.

Гуравдугаарт, Үндсэн хуулийг батлахад баримталсан гол чиг хандлага УИХ-д нэр дэвших гишүүний асуудлаас эхэлж байгаа юм. Ямар зарчим гаргаж ирсэн гэхээр ард түмэн УИХ-ын гишүүнийг өөрөө шууд сонгох эрхийг хаагаад, намын бүлгүүд нэр дэвшүүлнэ гэсэн байгаа. Сонгуулийн хуулиараа холимог системийг оруулж ирсэн нь эцсийн эцэст бүлэг хүмүүмс төрийг удирдах олигархи бүлэглэл үүсэх эх үндэс эндээс бий болсон.

Дөрөвдүгээрт, Монгол улсын Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн сайд байж болно гэдгээс үүсээд хууль тогтоох эрх бүхий 20 гишүүн ороод хууль батлахад түүний 17 нь яамны сайд. Өөрөөр хэлбэл Засгийн газар парламентынхаа дээд талд гараад суучихсан. Энэ бол үндсэн хуулийн зарчмын унагасан хамгийн том данпуурал. Өнөөдөр засгийн газрын гишүүн сайд, УИХ-аас илүү эрхтэй юм шиг ийм байдал үүссэн. Үүсэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглалд орж байгаа бие бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн байгаа учраас хоёр давхар том албан тушаалаараа нэг албан тушаалтай УИХ-ын гишүүнээс илүү эрх мэдэлтэй байх орон зайг үүсгэсэн нь дөрөв дэх том дампуурал.

-Тухайн үед Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт хүчин төгөлдөр биш гэдгийг Цэц хянаад УИХ-ын шийдвэрийг хүчингүйд тооцсон байдаг.

-Наадах чинь таь дахь дампуурал нь. Үндсэн хуулийн Цэц “Энэ буруу. Үндсэн хууль маш ноцтой зөрчиж байна” гэдэг дүгнэлтээ гаргаад “Энэ долоон заалтыг бүү мөрд” гэсэн. Гэтэл хууль батлах эрхтэй УИХ энэ дүгнэлтийг авч хэлэлцээд, “Хүлээж авах боломжгүй” гэсэн. Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ эрхээ хэтрүүлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн аваагүй. Гэтэл УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох ёстой болохоос биш. Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгох эрх байхгүй. Энэ төр дампуурсан тав дахь нөхцөл болсон. Ийм маягаар Монголын төр цаашаа явах боломжгүй болсон. Тэгэхээр долоон заалтыг хүчингүй болгохоос өөр арга зам байхгүй.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун болон Г.Уянга нар хамтарч Засгийн газар, УИХ-ын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан талаар ярьж, хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байгаа тухайгаа мэдээллийг олон нийтэд өгөөд байгаа. Энэ та талаар та нөхөдтэй уулзсан уу?

-Аливаа хууль дүрэм гаргахад ард түмэн, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. УИХ-ын дэргэд ийм баг байхгүй. Олон түмэнтэй харилцдаг хэлтэс гэдэг нь ард түмнээс ирсэн захиаг аваад УИХ-ын гишүүдэд тарааж өгдөг. Энэ захидлуудын үзэл баримтлал дээр эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулалт хийхгүй байна. Тийм боловсруулалт хийхгүй учраас бодлого нь хазайгаад байна. Хазайсан бодлогоор нийгмийг авч явна гэж байдаггүй. Бодлого гэдэг нэртэй мөртлөө шалгах шалгуур байхгүй. Хариуцах эзэн байхгүй ийм бодлого бол бодлого биш. Бодлого гэдэг бол 10-15 жилийнх байх ёстой. Өнөөдөр дэлхийн хөгжилтэй улс орнууд тухайлбал Герман, Япон, Орос улсууд 2050 он гэхэд бид яаж амьдрах вэ? гэдэг бодлогоо боловсруулсан байгаа. Энэ бодлогон дээрээ үндэслээд дэлхийн улс орнуудтай хэрхэн харилцах вэ гэдэг гадаад бодлогоо боловсруулж байна. Манайд хэдэн сайн бодлого батлагдсан. Бас бүгдийг нь үгүйсгэж болохгүй. Жишээ нь Монголын Мянганы хөгжлийн зорилтот хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэх хоёр бичиг баримтад монголын хөгжлийн ирээдүйг маш тодорхой заасан. Харамсалтай нь дараа дараагийн парламент Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээрээ судалгаа хийдэггүй. Бидний туулж ирсэн замналын юу нь сайн, юу нь муу байв гэдэг дээр дүгнэлт хийж дараагийн бодлого дээр зохицуулалт хийдэггүй. Учир нь ийм юмыг хийх чадвартай эрдэм шинжилгээний ажилтан, хашир туршлагатай төрийн зүтгэлтнүүдээ ажилуулахаа болчихсон.

П.УНДРАМ
Оллоо.мн

URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ ( бусад ) Дараах мэдээ »
Өнөөдөр болох үйл явдал 2014-05-07 08:41
.............................................................
BVO гэж бас юу вэ? 2014-05-07 08:29
.............................................................
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо 2014-05-07 08:24
Ч.Хурц: Хуулиудыг ашиг сонирхлын үүднээс дэндүү их тонгочуулах юм 2014-01-03 14:11
.............................................................
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ 2014-05-07 08:44
.............................................................
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс 2014-05-07 08:48
.............................................................
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно 2014-05-07 08:52
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт





- 202.179.14.33, 2014-05-07 13:02:44
ЭНЭ ХҮН НАС ЛАВ 70 ГАРСАН БАЙХ. ГЭРТЭЭ ТАЙВАН СУУЖ БАЙЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА. ГЭРТЭЭ СУУГАА ҮЕИЙНХЭН НЬ БҮГД ТЭНЭГ, ЭНЭ ХҮН ГАНЦААР УХААНТАЙ БИШ Л БАЙЛГҮЙ ДЭЭ. ШУДАРГА БУС ЮМНЫ ЭСРЭГ ТЭМЦЭЛГҮЙ Л ЯАХАВ, ГЭХДЭЭ МОНГОЛ ХҮНД ЧИНЬ НАСНЫ НАМБА ГЭЖ НЭГ ЮМ БАЙХ ШҮҮ ДЭЭ.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


    Зочин 203.169.55.236, 2014-05-07 16:08:31
    Чи өөрөө тархины тураалтай этгээд. Чам шиг мэдрэл муутай амьтан Хурц шиг 70 гарчихаад гялалзах нь байтугай 40 хүрэлгүй зөнөг залгаж, 50 хүрэлгүй үхнэ. Дэвшүүлсэн асуудал маш зөв. Өнөөдөр Монгол улс Үндсэн хуулийн хямралд орчихоод байна мал минь. За даа чи ч ойлгохгүй, чиний толгой хүрэхгүй биз

    [ Хариулах ] [ Мэдэгдэх ]


    Зочин 27.123.213.245, 2014-05-07 16:46:01
    70 гарсан бүх хүн тэнэг гэж эрдэмтдийн хийсэн судалгаа байна уу? Байлаа ч бүгдээрээ тэнэг болдог гэсэн баталгаа байна уу? 70 гарсан наад өвгөнийхээ амьдралын туршлагаас суралцаж болно. Буурлуудынхаа үгийг сонсох хэрэгтэй.

    [ Хариулах ] [ Мэдэгдэх ]


    Зочин 180.235.179.232, 2014-05-07 21:57:35
    Ч.Хурц гэртээ амар тайван сууя гэтэл энэ тэнэгүүдийн хийж,ярьж байгааг хараад тэвчээр нь алдагдаж байх шиг байна. Эрдэмтэн,та бүгдийн эцэг болох насны хүнийг хүндэтгэн хэлж ярьсаныг нь хүлээн авч ажил болговол улс оронд ач тустай.

    [ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин 202.179.20.151, 2014-05-07 15:47:47
Миний бичсэн сэтгэгдлийг оруулаагүй байна , дахиад бичнээ. Хурц гуайг шүүмжилсэн хүн өөрөө 70 гарсан хүнээс дор мунхаг ухаантай юм. Одоогийн нийгэмд хүн хэд хүрсэн ч бай, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хурц гуай маш зөв ярилцлага өгсөн байна. Нас намба ч гэж шиг. Хүн бодол, санаагаа илэрхийлэхэд намбасаад байх юу байна.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Тэрбиш 27.123.214.110, 2014-05-07 17:29:24
Энэ зоног естой л зонждээ?! Алив ногоо алт нуурсээ хямд оглоо гээд хашгираад байсан! Яасан?! Одоо уунийгээ хэлж хашгирахаа яагаад больчихвоо. Одоо ундсэн хууль муиль! Чиний худлаа чалчих хэнд хэрэгтэй юм вэ?! Солиот минь! Жаахан намбатай зонож болохгуй юу?!

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Тэрбиш 27.123.214.110, 2014-05-07 17:29:24
Энэ зоног естой л зонждээ?! Алив ногоо алт нуурсээ хямд оглоо гээд хашгираад байсан! Яасан?! Одоо уунийгээ хэлж хашгирахаа яагаад больчихвоо. Одоо ундсэн хууль муиль! Чиний худлаа чалчих хэнд хэрэгтэй юм вэ?! Солиот минь! Жаахан намбатай зонож болохгуй юу?!

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Тэрбиш 27.123.214.110, 2014-05-07 17:29:25
Энэ зоног естой л зонждээ?! Алив ногоо алт нуурсээ хямд оглоо гээд хашгираад байсан! Яасан?! Одоо уунийгээ хэлж хашгирахаа яагаад больчихвоо. Одоо ундсэн хууль муиль! Чиний худлаа чалчих хэнд хэрэгтэй юм вэ?! Солиот минь! Жаахан намбатай зонож болохгуй юу?!

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Okok 112.72.13.169, 2014-05-07 18:34:03
Iim saihan humuusee sonsmoor um daa.uursduu u ch medehgui,meddeg humuusees icheed asuuj chaddaggui bh daa.esvel tednii yarij baigaag ch oilgodoggui bolohoor nuden balai chuhen dulii yabdag bah daa huurhuu

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Hun 202.180.216.226, 2014-05-07 18:34:52
Энэ хүнийг Монголын төрийн түшээд сонсвол бидэнд мөн тустай сан. ...70 гарсан ... гээд байгаа хүмүүс энэ хүн шиг туршлага чадвартай юу даа ....

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Hun 202.180.216.226, 2014-05-07 18:36:15
Энэ хүнийг Монголын төрийн түшээд сонсвол бидэнд мөн тустай сан. ...70 гарсан ... гээд байгаа хүмүүс энэ хүн шиг туршлага чадвартай юу даа ....

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


ahmad 202.180.216.226, 2014-05-07 18:39:16
Энэ хүнийг Монголын төрийн түшээд сонсвол бидэнд мөн тустай сан. ...70 гарсан ... гээд байгаа хүмүүс энэ хүн шиг туршлага чадвартай юу даа .... Хурц сайдыг дэмжиж байна.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Zochin 112.72.13.169, 2014-05-07 18:40:22
Undsen huuli gej u baidag.eh oron gej u baidgiig medehgui huurhii uruvdmuur amitan ENE HUN unii tuluu u gej bichseniig oilgohgui hun- mal baina daa Yaj tsaashaa amid yabna daa

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


zochin 202.180.216.226, 2014-05-07 18:41:39
Undram setguulchid talarhaj baina. Ulam olon ajil heregch zuiliig niitlej baihiig husye.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Бат 188.244.38.9, 2014-05-07 20:08:26
Манайхан Хурц гуай мэтийн сайн эрдэмтдийн үгийг авахгүй, чадваргүй байж том толгойтой, зөрүүд үхэр шиг гэж болно тийм хүмүүсийг ИХ -д гарсаны гайг одоо монголчууд амсаж эхэлж байна. Одоогийн их хурал засагт нас тогтсон төрийн ноён нуруутай тийм түшээ ховордсон. Төрийн ноён нуруутай хүн лав Гончигоо балай биш.Энэ ёстой бүтэхгүй хүн №1. Хятад Орос бусад оронд хий нь гарчихсан ёстой мундаг хүмүүс төр засгийг барьж байна. Манай нөхдүүд хажууд нь хүүхдүүд. Ахмад настай хүмүүсийнхээ мэдлэг туршлага хэлсэн үгийг авахгүй, залууст настай хүнийг үзэн ядах сэтгэхүйг энэ засагийн үед бүр хүчээ авч толгойгоороо хөл хийхийн жишээг харуулж байна даа. Төр, засаг гэж ийм байдаггүй юм.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]