Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Бусад : » Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно

2014-05-07 08:52:12 , Мэдээний дугаар: #1246643

Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” аяны хүрээнд “Eagle News” телевиз, “News агентлаг”, “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ыг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаа News.mn сайтын сэтгүүлч Г.Дарь МХЕГ-ын дарга Д.Батмөнхтэй ярилцсаныг хүргэж байна.

-Өнөөдөр монголчуудын сэтгэлийг зовоож байгаа асуудал бол хүнсний аюул­гүй байдал. Мэргэж­лийн хяналтын байгууллага им­портоор орж ирж байгаа хүнс­ний бүтээгдэхүүнд 100 хувь хяналт тавьж чаддаг уу?

-Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хэрэгжээд нэг жил болж байна. Улсын хилээр хэн дуртай нь хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан бол өнөө­дөр энэ асуудал цэгцэнд орсон. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан бор­луулдаг аж ахуйн нэгжүүд нэгдсэн журамд шилжиж, гар дээрээс худалдан авах тухай ойлголт байхгүй болсон.

Мөн үйлдвэрлэгчид олон улсын өндөр үзүүлэлттэй эрүүл ахуйн стандарт тог­толцоог нэвтрүүлсэн. Энэ бол хүнсний аюулгүй байдлыг хангахаар хэрэгжүүлж буй том өөрчлөлт. МХЕГ хүнсний бүтээг­дэхүүн үйлдвэрлэгч, худал­даалагч, нийлүүлэгч аж ахуйн нэгжийн бүртгэлийн программыг бий болгосон. Төр хүнсний аюулгүй байд­­лыг хангах хөнд­лөн­гийн хя­налтаа цахим хэлбэрт шил­жүүлж, прог­рамм­чил­­сан. Одоо энэ прог­рам­мын тусламжтайгаар ний­тийг хамарсан хүнсний бү­­тээгдэхүүний хурц хорд­лого, халдварт өвчин зэрэг ямар нэгэн эрсдэл гарах үед Хүнс­ний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу шалт­гаа­ныг мөрдөн тогтоох эх­ний алхамыг цаг алдалгүй хийж чадахаар болсон.

-Импортоор авч ирсэн жимс, хүнсний ногоо, бэ­лэн гоймон эрүүл ахуйн шаард­лага хангахгүй байна гэсэн дуулиан үе үе дэгддэг. Тун удалгүй МХЕГ энэ хүнсний бү­тээгдэхүүнээс ямар нэгэн хор нөлөө илэр­сэнгүй гэж мэдээлдэг. Ир­гэд танай бай­гуул­лагыг им­порт­логчдын нөлөөнд авт­сан гэж хардах үе цөөнгүй. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Мэдээж хэрэг бид хэв­­­лэлээр гарч байгаа мэ­дээлэлд анхаарлаа хан­дуулж, тодорхой арга хэм­­­жээ авдаг ч өөрсдийн тө­­лөв­лөгөөт үзлэг хяналт бо­лон урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгдөг. Саяхан хүнсний ногооноос хүний биед хортой, хорт хавдар үүсгэдэг гэх пестицид бодис илэрлээ гэж шуугисан. Тайлан мэдээг үзэхэд хяналт шалгалт хийх эрхтэй үндсэн хяналтын байгууллагын улсын итгэмжлэгдсэн лабо­раторид хийсэн судалгаа биш оюутнуудын сургалт судалгааны хүрээнд хийсэн ажил байсан.

Тухайлбал, тандалт судалгаа хийх, хя­налт шинжилгээ үнэлгээ, урьдчилсан хяналт гэсэн хяналтын гурван механизм ажиллаж байна. Пестицид бодисын хувьд манайх шал­галт, үзлэг судалгаагаа хий­гээд, нотолгоогоо гаргасан. Ард иргэдээ цочироохгүйн тулд цаг алдалгүй албан ёсны тайлбар өгсөн.

-Хилээр хүнсний бү­тээгдэхүүн орж ирэхэд газар дээр нь хяналт тавих орчин үеийн лаборатори, тоног тө­хөөрөмж боомтуудад хү­рэлцээтэй юу?

-Засгийн газар өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний үндэсний лавлагаа лабора­торийг баталж, улсын хэм­жээнд лабораторийн нэгд­сэн системтэй болсон. Өнөө­дөр хилийн 12 боомт, 21 аймаг, нийслэлийн хоёр дүү­рэг улсын хэмжээний хүнсний болон эмийн ла­бо­раторийн нэгдсэн тог­толцоонд хам­рагдсан. Одоо байнгын ажиллагаатай 12 хилийн боомтод хими, нян, бактерлогийн хяналт шал­галт хийх бага оврын лаборатори ажиллаж байна. Хилээр орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс газар дээр нь дээж авч, чанар, аюулгүй байдлын судалгаа хийх бү­рэн боломжтой болсон.

-МХЕГ-ын даргын ал­бан тушаалыг ашиглаад өмнөд хөршөөс гахайн мах экс­портлох ажлыг шууд зохион байгуулсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд эрсдэлийн үнэлгээ хийх заалт бий. МХЕГ хүнс­ний бүтээгдэхүүний аюул­гүй байдал, хяналт шал­галтыг зөвхөн хил дээр ч биш үйлдвэрлэгч улс оронд очиж, эрсдэлийн удирдлагын менежмент хэрэгжүүлж бай­гаа. Өнгөрсөн онд Мон­голын Хүнсчдийн холбоо, Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны хүсэлт, захиалгын дагуу БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газ­раас санал болгосон тус улсын Хейлонжиан му­жийн гахайн мах, өөх экспортолдог нэр бүхий зургаан үйлдвэрт, мөн ОХУ-ын Кемерово му­жийн шувууны аж ахуйн тахиа, өндөг болон мах, махан бү­тээгдэхүүн, БНСУ-ын га­хайн мах, өөх экспортоор гаргадаг 18 үйлд­вэрт эрс­дэлийн үнэлгээ хийсэн. Энэ ажлын үр дүнд тус мужаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хилээр шууд орж ирдэг болсон.

Төр ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмжиж, эрүүл ахуйн аюулгүй байдлын мэ­дээлэл өгч, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байна. Энэ бол өмнө нь хийгдэж байгаагүй ажил. Төсвийн байгууллага учраас манай зардалд бие дааж эрсдэлийн үнэлгээ хийх зардал хөрөнгө, мөнгө тусгагддаггүй. Энэ удаа аж ахуйн нэгж, ТББ-ын тавьсан хүсэлтийн да­­гуу, тэдний зардлаар хий­­сэн. Ажил хийсний тө­лөө шүүмжлүүлдэггүй дар­га бай­даггүйн жишгээр энэ ажлыг маань нэлээн шүүм­жилсэн. Хамгийн гол нь ажлаа хийх нь чухал байна.

-Монголын эмийн зах зээл хүрээгээ тэлж, эмийн зүй бус хэрэглээ дийлдэхээ больсон. Манайхан ч сайн дураараа эм уухаасаа тат­галздаггүй хүмүүс. Энэ хэрээр хэрэглээ өсөж байна. Ийм зүй бус ажиллагааг хянах зорилгоор ямар нэгэн ажил хийгдэж байгаа юу?

-Эм, эмийн тусламж үйл­чилгээ, чанар аюулгүй байдал яах аргагүй эмзэг сэдэв болсон. Бид үүнийг анхаарлаасаа гар­гахгүй байгаа. Хуулийн бай­гуул­лагатай хамтарч Монгол Улсын эмийн бүртгэлд байх­гүй, БНХАУ-аас оруулж ирсэн хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнтэй тэмцэж бай­на. Жишээ нь, тус улсаас орж ирсэн үр зулбуулах эмийн худалдааг зогсоох зорилгоор Баянзүрх дүүрэг, Нийслэлийн Мэргэжлийн хя­налтын газартай хамтарч шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан, энэ төрлийн бо­хир бизнес эрхэлдэг то­дор­хой хүрээнийхэн “Зөвхөн нэг удаа хийсэн төрийн хя­налтыг даваад гарлаа” гэж бодсон байж магадгүй.

Бид хоёр дахь арга хэмжээг Цагдаагийн байгууллага, Баянзүрх дүүргийн ЗДТГ, “Нарантуул” худалдааны төвийн захиргаатай хамтарч явуулна. Урт хугацааны шалгалт хийхээр хамтарсан төлөвлөгөө гаргасан. Энэ төрлийн эм, эмийн бэлд­мэл, хүний аюулгүй бай­далд заналхийлсэн бараа бүтээгдэхүүнийг голдуу “Наран­туул” зах дээр ху­далд­даг. Бид “Нарантуул” худалдааны төвийн удирд­лагатай уулзаж, хэрвээ хуурамч эм, эмийн бүтээг­дэхүүн хулгайгаар бор­луулах явдалтай тэмцэж чадахгүй бол цаашид үйл ажиллагаа явуулах шаард­­лагагүй гэдгийг бас сануулсан. Хариуцлага хү­лээлгэх тогтолцоог идэвх­жүүлэх цаг ирж.

-Монгол Улсад бүрт­гэлгүй, хүлээн зөвшөө­рөг­дөөгүй эм, эмийн бүтээг­дэхүүн зах зээлд хэр их эргэлддэг юм бол. Жишээ нь нэг удаагийн шалгалтаар хэдий хэрийн бүтээгдэхүүн хурааж авав?

-Манай байгууллагын 1286 гэсэн тусгай ду­гаарт зөв­хөн хуурамч эмийн талаар биш хүнс­ний бүтээгдэхүүн, хоол үйлд­вэрлэгч, газар, ба­рилга байгууламжийн асууд­лаар маш их мэдээлэл, са­нал гомдол ирдэг. Энэ мэдээл­лийн мөрөөр бид хяналт шалгалтыг аль болох хурдан, шуурхай зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч, эргэж хариу мэдэгддэг. Үр зулбуулах эмийн тухайд гар дээрээс жижиглэнгээр худалдаалдаг учраас бага хэмжээний юм хураасан. Нэг хүнээс 10-20 ширхэг эм хураасан байх жишээтэй. Их хэмжээний бүтээгдэхүүийг бусдын чин­гэлэг, гэр орондоо нуудаг юм байна л даа.

Тиймээс зах зээлд хуу­рамч эм зарж, борлуулж байгаа хүмүүсийн гэр оронд Цагдаагийн байгууллагатай хамтран үзлэг шалгалт хийж, бохир бизнесийг үндсээр нь таслан зогсоохыг зорьж байгаа юм. Ер нь дан ганц хуурамч эм гэх­гүй эмнэлгийн тусламж үйл­чилгээ эмийн сан, эмийн үйлдвэр эрхлэгч, эм ханган нийлүүлэгч байгууллагуудад бид нэгдсэн хяналт шалгалт хийж эхэлсэн. Одоогоор Монгол Улсын эмийн бүрт­гэлд бүртгэгдээгүй хууль бус эмийн жагсаалтыг эц­сийн байдлаар хараахан гараагүй байна.

-Эм үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд ямар хяналт тавьдаг юм бэ. Эм ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид тогтоосон стандартын дагуу үйл ажиллагаа явуулж хэвшсэн үү?

-Нэг ноцтой асуудал бий. Зарим төрлийн спирт хяналтаас гарчих гээд хэ­цүүхэн бай­гаа. Эм үйлд­вэрлэгчид улсын хилээр эм, эмнэл­гийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг химийн бодис оруулж ирдэг. Сүүлийн үед техникийн спирт маш их хэмжээгээр орж ирж байна. Тухайн байгууллага энэ спиртийг тариурын хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ариутгах, халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэдэг л дээ. Нэг байгууллагын энэ төрлийн спиртийн хэрэглээ жилд дунджаар 200-400, үсрээд 500 литр байна.

Гэтэл энэ жил олгогдож байгаа техникийн болон хүнсний зориулалтын спиртийн хэ­­рэглээ эрс нэмэгдэж, 8-10 тоннд хүрсэн. Бид шалтгааныг тодруулахаар хяналт шалгалт хийж бай­на. Эмийн санд борлуулж байгаа цэнхэр спирт буюу техникийн спиртийн бор­луулалтад бид бас онцгой анхаарч байна. Яагаад гэвэл жижиг савлагаатай тех­никийн спиртийг 200, арай томыг нь 800 төгрөгөөр борлуулдаг. Үүнийг архинд донтох зуршилтай хүмүүс авч хэрэглээд байна. Хүний эрүүл мэндэд сөргөөр нө­лөөлж, олон жилийн хортой үр дагавар үүсгэж, амь насыг нь эрсдэлд оруулж байгаа учраас аюулгүй ажил­лагааны үзлэг шалгалт зайлшгүй хийх хэрэгтэй. Ажиглалтын дүн гарахаар Ерөнхий байцаагчийн дүг­нэлт, албан шаардлага гар­гаж, эмийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүр­­­гүүлж, хэрэгжилтэд хя­налт тавьж ажиллахаар тө­лөв­лөж байгаа.

-Архи, пиво үйлдвэр­лэгчдийн спиртийн хэрэглээ жилээс жилд өсөж яваа. Үүнтэй холбоотойгоор тэд­ний хилээр оруулж ирж байгаа спиртийн хэмжээ нэмэгдсэн үү?

-Манайх спиртийн чанар, стандарт аюул­гүй байдлын хяналт тавьдаг. Аль нэг үйлд­вэрийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, хасагдаж байгааг хянах эрхгүй. Им­портын спиртийн хэмжээ гэхээс илүү архи, архины төрлийн бүтээгдэхүүний д­о­тоодын үйлдвэрлэл нэ­мэгд­сэн гэсэн мэдээ бидэнд бий.

Г.Дарь

URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ ( бусад ) Дараах мэдээ »
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс 2014-05-07 08:48
.............................................................
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ 2014-05-07 08:44
.............................................................
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн 2014-05-07 08:41
Хүүхдэд өгөх хориотой эмийн жагсаалт 2014-05-06 11:56
.............................................................
“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр болов 2014-04-23 16:18
.............................................................
Гишүүд Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаатай танилцана 2014-04-01 08:19
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз 2014-05-07 08:59
.............................................................
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг 2014-05-07 09:09
.............................................................
Цочир хүйтэрнэ 2014-05-07 09:14
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт





baitsaagch 124.158.107.56, 2014-05-07 10:08:30
Batmonh bie hamgaalagch bsan hun yaj agentlag udirdaij chadah be mahan tolgoi ug ni hurtel mudak

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Nevea 188.143.234.155, 2016-05-18 09:55:37
I like to party, not look ariletcs up online. You made it happen.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Nevea 188.143.234.155, 2016-05-18 09:55:38
I like to party, not look ariletcs up online. You made it happen.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]