Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Тамирчид : » Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз

2014-05-07 08:59:14 , Мэдээний дугаар: #1246644

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Уулын спортын ОУХМ П.Готовдоржийг урьж, ярилцлаа. Түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, Монгол Улсаас Эверэстийн оргилд анх удаа гарч, улсынхаа тугыг мандуулсан тамирчин Өсөхбаярын аав гэдгийг онцлох нь зөв байх.

-Таныг Мото спортын тамирчин байсан гэж сонс­сон. Яагаад уулын спортод орох болов оо?

-Ах нь эхлээд Мото спор­тын тамирчин байлаа. 1981 онд үүнийхээ дагуу спортын мастер цол хамгаалсан. Говийн гурван аймгийн анх­ны спо­ртын мастер гэхээр хүмүүс андахгүй. Одоо юу болсон юм. /Инээв/ Түүнээс хойш нэг их удалгүй зодог тайлсан. Нэг том спортоос бүр мөсөн больчихоор хүний биед их өөрчлөлт орж, зүрх судас өвддөг юм билээ. Тэгээд бо­дож байгаад л уулын спор­тод хөл тавьсан. Энэ спор­тод дурлахад аав минь нөлөөлсөн.

-Аав тань нөлөөлсөн гэ­хээр бас спортын хүн бай­сан байх нь ээ?

-Миний аав Өмнөговь айм­гийн спорт хорооны дар­га байсан. Тэр цагаас хойш энэ спортод эргэлт буцалтгүй татагдаж, миний цус спорт, хөдөлмөр гэдэг хоёр зүйлээр хүмүүжсэн. Одоо ч үүндээ харамсаад байдаггүй. Үр удам минь ч өөрсдийгөө бү­рэн энэ спортод зориулж бай­на.

-Хамгийн анхны авирал­таа аль ууланд хэдэн онд хийж байв?

-1987 онд Баянхонгор айм­гийн Их Богд ууланд дайрч байлаа. Орог нуурын ха­жуу талаас дайралт хийж уулчин болох анхны гараа­гаа эхлүүлж байсан. Үе үеийн уулчдын түүх их агуу шүү дээ. Тэр үед дэлхийн их оргилд монгол хүн яа­гаад гарч чадахгүй гэж дот­роо боддог байсан. Өөрөө чадаа­гүй ч гэсэн хүү минь хүслийг минь биелүүлсэн. Тамирчин, эцэг хүний хувьд баяртай явдаг.

-Энэ олон жилийн хуга­цаанд хэчнээн оргилд гарав. Тоолж үзэв үү?

-Монголын өндөр оргилд бүгдэд нь дайралт хийж үз­сэн. Хамгийн их дайралт хийсэн нь Отгонтэнгэрийн Очирваань уул. 2000 онд тэнд зодог тайлсан. Ба­раг 80-аад уулчин дайралт хийсэн. Цас мөсний захад сө­­нөсөн онгоц байдаг. Түү­нийг хүртэл цэвэрлэж явлаа. Нэгэн бод­лын Монголын хамгийн өндөрт цэвэрлэгээ хийсэн хүмүүс нь бид болсон байх. Буцаж буугаад Өсөхбаяр, Машбат, Гүррагчаа нарыг Отгонтэнгэрийн орой дээр хоно гэсэн. Би дайралт хийнэ гээд үүрэг өгсөн нь энэ. Өсөхөөг өглөө олс тавиад цанаар бууж ир гээд хүү минь ч өгсөн үүрэг даалгаврыг минь сайн биелүүлсэн. Эх хүнээс хүүхэд төрөхөд зулай нь онгорхой байдаг. Тэгвэл надад яг дайралт хийж байхад зулай дээрээс дарж байгаа мэт сэтгэгдэл төрж билээ. Миний зөн совингоор бол цаг чинь болсон гэдэг мэдрэмж ч юм шиг. Тэгээд л уулнаас буугаад зодог тайлсан даа. Зодог тайлахдаа хүүдээ өөрийн бүх хувцас хэрэглэлийг дурсгал болгож өгсөн.



-Энэ спортоор хичээллэ­хийн сайхан зүйл нь юундаа байдаг юм бэ?

-Тэнгэрээс хэд нь эр, хэд нь эм байх вэ гэдгийг бурхан багш зохицуулдаг шиг байгаа юм. Хүн байгалдаа хэр хайртай элэгтээ байна, тэр хүнд бай­галийн агуу хүч өгөгддөг. Нэг ууланд авирхад бүтэн жил ханиад томуу хүрэхгүй, цоглог эрч хүчтэй явдаг юм. Хүмүүс болохоор үхдэг хатдаг, хөлддөг гээд энэ спортод дургүй байдаг. Архи уудаг, хар тамхи хэрэглэдэг хүн түүндээ донтдог биз дээ.Түүнтэй л адил зүйл.

-Тэгвэл халшрах то­хиолдол?

-Хэцүү үеийг тоочоод бай­вал барагдахгүй. 200 метрийн мөсөн дээр таван цаг явж л байлаа. Говийн уул учраас шрүп тавихаар сул­раад маш хэцүү. Нэг муу­хай бодолтой явж байсан л даа. Юу байсан юм дор нь дайралт хийгээд буугаад ирнэ гээд л. Гэтэл бүтэн өдөржин болоод “Их Богд”-ийн орой дээр хоног төөрүүлж билээ. Түүнийг л тэсээд гарчихвал ямар сайхан мэдрэмж төр­дөг гэж санана. Тавын хувин­тай хоол авч явсан тэр нь хөл­дөөд, паяалник уулын орой дээр ажиллахгүй их л зүдэрсэн дээ.

-Бид ууланд авирах, та бо­лохоор дайралт хийнэ гэж ярих юм?

-Үүнийг салгаж ойлгох хэрэг­тэй. Ханан хаданд авир­хыг авирах. Харин ууланд авирахыг дайралт гэдэг юм.

-Ойлголоо. Гавьяат та­мир­чин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилд дайралт хийсэн нь Монголын уулчдын түү­­­хэнд мартагдахааргүй сай­хан түүх болон үлдсэн?

-Яах вэ дээ. Зөвхөн миний хувьд ч биш монголчуудын хувь тавилан л юм даа. Мон­голчууд азтай хүмүүс. Гэхдээ бид Эверэстийн оргилд гарна гэж хэлээгүй. Ямар ч байсан дайралт хийнэ гэж амласан байсан. Эверэстийн оргилд их олон авирсан уулчин бай­даг. Манай улсад ирээд, манайд хоноглоод, хооллож цайлаад явсан юм. Тэгэхдээ миний хүүг хараад энэ хүү Эверэстэд заавал авирна гэж хэлж байсан. Миний хүү багаасаа л намайг хаана явна дагаж явдаг байсан нь түүнийг энэ спортод оруу­лахад нөлөөлсөн байх. Дөрөвдүгээр ангид байхдаа л уулын спортоор хичээллэж эхэлсэн хүн дээ. Нусаа гоожуулсан, орос бакалтай жаа­лыг ийм мундаг та­мир­чин болно гэж тухайн үеийн хүмүүс бодоогүй биз дээ. /Инээв/

-Аавын хувьд, уулын спор­тын тамирчин хүний зү­гээс хүүдээ дэлхийн ноён оргилд гарахад нь юу гэж зөвлөж байв?

-Эверэстийн оргилд нь гарахгүй бол битгий эргэж ирээрэй л гэж хэлсэн.

-Арай хатуу үг биш үү?

-Тийм. Хэтэрхий ха­туу сонсогдож байгаа бо­ловч цаанаа асар их зүй­­­­лийг агуулж байсан л даа. Зорилгодоо хүр. Хүрч ча­дах­гүй бол дахиад тэн­дээсээ авираад л бай гэж. Ми­ний хүү ч аавынхаа, эх орны­хоо итгэлийг алдаагүй. Хүү минь ч явахдаа хэлж байсан. Мөлхөөд ч болтугай тэр их агуу оргилд гарах болно гэж. Ер нь дэлхийн уулчдын цусаар бичсэн хууль Эве­рэстэд л үйлчилдэг. Эсвэл бүр шийдчихсэн уулчин нэг бол би тэр ууланд гараад хөл тавих, эсвэл үхэх гэх мэт. Энэ хуулийг ямар ч төр засаг мэддэгүй, бас биеийн тамир спортын хороо, бүр цаашлаад тамирчин өөрөө мэддэгүй.

-Нэг жилд хоёр удаа Эверэстэд авирсан тохиол­дол их ховор байдаг. Г.Өсөх­баяр гавьяатын хувьд хо­ворхон тохиолдлыг эвдэж чадсан шүү дээ?

-Тийм ээ, ийм тохиолдол их ховор юм билээ. 2005, 2006 онд хоёр талаас нь Эве­рэстэд дайралт хийсэн. Энэ бол маш том амжилт. Гэсэн хэдий ч бие эрхтнээрээ л хохирч байгаа юм л даа.

-Уулчдын бие их өвддөг. Эрүүл эрхтэн тун ховор гэх яриа байдаг?

-Үнэн л дээ. Миний хүү­гийн хөл гар, нуруу их өвд­дөг. Миний бодлоор болих цаг нь болсон ч гэсэн манай хүн долоон оргилд гарч байж л зодог тайлах шинжтэй байгаад байх шиг. Дэлхийн том хэмжээний долоон оргил байдаг. Өсөхөөгийн хувьд тавд нь авч ирэхэд байгаа. Надад ч гэсэн одоо өвдөхгүй юм алга.

-Ингэхэд уулчид хаанаас санхүүждэг юм бэ?

-Өмнөговь аймгийн “Аж­най” корпораци бүх зардлыг нь гаргадаг. Бидэнтэй мөн ч олон жил ажиллаж байна. Мөн өнөөх орос ах нар чинь хөрөнгө мөнгө өгдөг. Жи­шээ нь “Чингис хаан” банкнаас гэхэд дэлхийн ноён оргилд гарахад их тусалж байсан. Сайн ивээн тэтгэгч байгууллага байхгүй бол дэлхийн том оргилууд руу гарна гэж санасны гарз.

-Уулын спортоор хичээл­лэгсдийн анхны бэлтгэл нь юу байдаг вэ?

-Өсөхөө анх аавыгаа да­гаад ууланд явж буй нь түүний анхны бэлтгэл. Харин бэлтгэлийг цаашид хийх үү, үгүй юу гэдэг өөрсдийнх нь сэтгэл зүрхний асуудал. Энэ хайрхан чинь бас ямар хүн гаргах үгүйгээ мэднэ. Одоо намайг Эверэст гээд ярьж байхад чагнаж л байдаг.

-Та ууланд дайралт хий­хэд сэтгэл нийлсэн баг байх­гүй бол тун хэцүү гэж ярьж байсан?

-Дайралтын сэтгэл нийл­сэн баг гэж байдаг. Таны хувьд ч тэр ажлаа хийхдээ сэтгэл нийлсэн хүнтэй ажил хийхээр их урагштай явдаг биз дээ. Тэрний чинь л адил. Ууланд нэг нь их зантай, хувийн амбицтай, эсвэл хэт зөөлөн хүн байвал тэд авиралт хийж чадахгүй. Хүссэн хүсээгүй тэд нэг л олсноос дүүжлэгдэх учраас тэр. Үхвэл үхнэ, сэхвэл сэхнэ.

-Тамирчдын ар гэр, хань ижил сайтай байж өөрсдийг нь амжилт дагадаг гэдэг. Та­най эхнэрийн хувьд хань ижил, үр хүүхэд нь эрс­­­дэл­тэй спортод бүрэн өөрс­­дийгөө зориулсан боло­хоор сэтгэлзүйн хувьд хүнд­рэлтэй олон асуудал байдаг байх?

-Тийм ээ. Үр хүүхэд бид­­ний минь сайн сайхан яваа нь ханьтай минь салш­­гүй холбоотой. Нас яваад ирэхээр өрөвдөх үе биш­­гүй л гарах юм. Бид өөрс­дөө энэ спортод дуртай боло­хоор ууланд дайралт хийх гээд гарахад хамгийн их түгшиж нойр хоолгүй, сэтгэл зүрхээрээ муу муухай бүхнээс хамгаалж байсан хүн миний хань шүү дээ.

Б.Төрбат

URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ ( бусад ) Дараах мэдээ »
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно 2014-05-07 08:52
.............................................................
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс 2014-05-07 08:48
.............................................................
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ 2014-05-07 08:44
К.Роналду хамгийн нөлөөтэй тамирчин гэгдэв 2014-04-28 18:25
.............................................................
Боксын залуучуудын ДАШТ-нээс манай тамирчин хоёр дахь ялалтаа авлаа 2014-04-18 10:38
.............................................................
Хамгийн өндөр цалинтай 25 тамирчинг нэрлэлээ 2014-04-16 18:05
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг 2014-05-07 09:09
.............................................................
Цочир хүйтэрнэ 2014-05-07 09:14
.............................................................
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна 2014-05-07 09:18
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт





zochin 202.131.249.122, 2014-05-07 10:49:08
mundag yumaa Osohood amjilt husie

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]