Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Намууд : » Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу?

2014-05-07 09:38:57 , Мэдээний дугаар: #1246652

Яг ийм сонголтын өмнө Ардчилсан намынхан ирээд байна. Олон жил сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн төлөө гадаад, дотоодоос чамгүй олон төсөл хэрэгжүүлж, ам нээх болгондоо сонгууль, нам хэмээн ярьж явдаг УИХ-ын гишүүн Р.Бурмаа өнөөдөр өөрөө сонгогч, сонгогдогчийнхоо хувьд огт боловсроогүй нь батлагдлаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн үйлчлэх хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалгахад Р.Бурмаа гишүүн намынхаа эсрэг аашилж, дэмжсэн товчлуурыг дарсан юм. Гэвч тэрээр “Уучлаарай, би товчлуураа андуураад дарчихлаа, дахиад санал хураалгая” хэмээн учирлаж, алтан үеийн агуу жүжигчдийг дагуулахааргүй жүжиглэж байсан билээ. Сүүлдээ бүр товчлуур буруу дарсан өөрийгөө бус техник ажиллуулж буй инженерүүд рүү савлаж байж, сэтгэлээ тайтгаруулсан гэнэ. Харин түүний тар хэдхэн хоногийн дараа танигдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг батлахад тэрээр мөн л намынхаа эсрэг саналөгснөөр, АН-ын Засгийн газар эгзэгтэй болж ирсэн юм.

Үнэндээ өөрөө хамгийн их сонгогчдын боловсролын тухай ярьдаг хүн парламентад орж ирснээсээ хойш бүтэн хоёр жилийг үдэж байгаа мөртлөө хоёрхон товчлуурын учрыг олохгүй боловсорч чадахгүй байна гэдэг эргэлзээтэй асуудал. Тэр тусмаа намынхаа тэргүүлж буй Засгийн газартай холбоотой асуудлаар ийм гоомой хандана гэвэл түүний хувьд сонгогч, сонгогдогчийн хувьд боловсролын түвшин нь улаан нойл гэхээс өөр үг алга. Иймд АН-ын Хяналтын ерөнхий хороо болон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, түүнийг намаас хөөх шийдвэрийг гаргаад байгаа. Гэвч тэрээр мөн л сонгогчийн боловсрол тааруу гэдгээ харуулж, намын удирдлагуудаа элдвээр шүүмжилж эхэлсэн. Р.Бурмаа 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар орж ирсэн бөгөөд тухайн үед намынх нь зүгээс жагсаалтаар орж ирсэн гишүүдтэй намын нэгдмэл бодлогыг хангаж ажиллах үүднээс ам өчгийг нь авч, араа шүдийг нь тоолохоос наахнуур гэрээ үзэглэж, нэгэн цул хүчин болж орж байжээ.

Ингэж АН зөв бодлого хэрэгжүүлснийхээ хүчээр 2012 онд бүхэл бүтэн 12 жил буюу нэгэн мөчлөгийн дараа өөрсдийнх нь уриалснаар “олуулаа” болсон түүхтэй. Тэрээр өмнө нь хоёр ч удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан боловч ард түмэн гэдэг аргагүй л мэргэн сонгодог хүмүүс учир түүнийг төрд зүтгүүлэхэд төвөг удаж мэдэх хүн хэмээн саналаа өгөөгүй билээ. Үнэхээр ард түмний сонголт мэргэн байсан нь өдрөөс өдөрт ийнхүү батлагдаж байна. Нэг талаараа “дан дээл”-тэй ажиллахыг дэмжсэн түүний сонголтыг хүндэтгэж болох хэдий ч нөгөө талаас нь ухаж үзвэл боловсролын түвшин дорой, болчимгүй зан араншинтай иймэрхүү хүмүүсээс болж төрийн хямрал эхэлдгийг сануулахад илүүдэхгүй биз. Холын биш ойрын түүхээс сөхөхөд л, тэрээр төрсөн дүү Р.Баяраагаа Дорнод аймгийн Засаг дарга болгохын тулд намаа золиослосон удаатай.

Тэрээр 14 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг 2 хоногийн өмнө зарлан хуралдуулж, ирц бүрдээгүй байхад өөрийн талд шийдвэр гарган өөрийгөө Дорнод аймгийн АН-ын даргаар томилуулан, намаа ялагдуулах алхмыг хийжээ. Ингээд намынхан дотроо түнжин хагарч байх зуур МАН боломжийг ашиглан хэдхэн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулж байжээ. Тухайн үедээ ч ийм асуудал болсныг аймгийн АН-ын хорооноос намынхаа удирдлагуудад хүргүүлснээр Р.Бурмаа сануулга өгч байсан гэнэ. Тэгэхээр түүний хувьд ганцхан товчлуурын асуудал бус удаа дараа намынхаа эсрэг ажиллаж байсан хангалттай баримт нотолгоо байгаа учир ийнхүү хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Нэгэн цагт ардчиллын голомт болж байсан аймгийг самарчихсан тэрээр андуурсан гэсэн үгээр халхавч хийн энэ удаа төрөө самрахаа шахлаа.

Иймд түүнийг шийдвэр гаргах түвшний намын удирдлагууд намаасаа хөөх нь хамгийн зөв шийдвэр гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Хэдийгээр наанаа нэг хүний асуудал мэт харагдаж буй ч эцсийн үр дүндээ намын төлөвшилд жишиг тогтоох нэг том алхам болно гэж намын гишүүд нь үзэж байна. Түүний оронд жагсаалтаар банкир Б.Мэдрээ орж ирэх бөгөөд буруу зөрүү товчлуур дарснаа мэдэхгүй будлиу хүн байснаас эдийн засаг хүнд хэцүү энэ цаг үед мэдрэмжтэй хүнээр солих нь наанадаж Ардчилсан намын, цаанадаж улс эх орны эрх ашигт үнэтэй билээ.

URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ ( бусад ) Дараах мэдээ »
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ 2014-05-07 09:33
.............................................................
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ 2014-05-07 09:32
.............................................................
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ 2014-05-07 09:29
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” 2014-05-07 10:15
.............................................................
АН-ын бүлэг мэдээлэл хийнэ 2014-05-06 08:19
.............................................................
Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар АН-ын бүлэг тав хоног завсарлага авлаа 2014-05-01 14:55
Хятад тоглоомуудыг хураажээ 2014-05-07 09:42
.............................................................
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ 2014-05-07 09:48
.............................................................
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ 2014-05-07 09:50
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт





ттт 202.179.11.182, 2014-05-07 09:59:12
Будлиу Бурмааг УИХ-с хөөж мэдрэмжтэй Мэдрээг УИХ-д оруулсан дээр

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


    Burmaan deer ee 103.26.194.28, 2014-05-07 21:46:34
    Burmaad hiih ajil bna. Songuuliin huulig zuv goldirold n oruulah heregtei. Medree harin Zoloo gin orond bolspn n deer baih aa.

    [ Хариулах ] [ Мэдэгдэх ]


ттт 202.179.11.182, 2014-05-07 09:59:13
Будлиу Бурмааг УИХ-с хөөж мэдрэмжтэй Мэдрээг УИХ-д оруулсан дээр

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


hj 182.160.38.90, 2014-05-07 11:05:28
ёоо,АН-ын үнэн төрх нь гарч ирж байна даа,бурмааг будлиу нэр өгчихжээ тэнэгүүд чинь л итгэнэ бүх МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ШҮҮ,ХУРГАН ЗАЛЬТУУД,

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


а 103.26.194.3, 2014-05-07 11:54:31
Би нам бус. Гэхдээ Бурмааг яав ч зөвтгөхгүй. Ямар дайн байлдааны үед улс орноо аврах гэж урваж байгаа биш ингэж өөрийнхөө намын засгийн газрыг унагахад гар бие оролцох хэрэггүй шд. Сая энэ нэг давхар дээлнээс болж хичнээн олон хоног монголын амьдрал таг зогсов? Та нар өөрсдөө анзаарсан биз дээ?

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


ganga 202.126.91.170, 2014-05-07 12:02:58
blgaad buun gai bolno solihod garz bolohgui harin zuw shiidwer bolno

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


иргэн 103.14.36.42, 2014-05-07 13:58:00
Мэдрээ нь хамаагүй дээр ш дээ

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Zochin 83.208.43.248, 2014-05-07 15:31:53
Medree medeej deer

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


яяя 202.179.20.244, 2014-05-07 16:12:33
Мэдрээ өөрөө бичээд байгаа юм шиг байнав Хөөрхий юугаараа илүү юм бол доо, Мөнгөтэйгөөрөө биш бол

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


найз 103.10.21.107, 2014-05-07 17:15:24
бурмаа бол бүтэлтэй чавганц яавч биш. яг үнэндээ махнын зүтгэлтэн нилээн хэдэн тэрбумаар АН"ыг унагах ажиллагаа явуулж байгаа гэсэн

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


За за 27.123.213.4, 2014-05-07 19:37:03
Мэдрээ болиоч ээ. Мэдээж Мэдрээгийн л мэдрэл муутай явуулга байна шүү дээ.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


За за 27.123.213.4, 2014-05-07 19:38:36
Мэдрээ болиоч ээ. Мэдээж Мэдрээгийн л мэдрэл муутай явуулга байна шүү дээ.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


АН ын гишүүн 202.179.11.34, 2014-05-07 20:05:10
Мэдээлэл бичихдээ бодитой бичмээр юм аа, Санал хураалтаар УИХ ын гишүүн Бурмаа ямар учираас саналаа яаж өгсөнийг мэдэхгүй юм, Гэхдээ дээрхи мэдээллээс мэдэх юм байнаа, УИХ ын гишүүн Бурмаа дүүгээ Дорнодын засаг дарга болгох гэж байсан нь худлаа. Мөн ирц бүрдээгүй хурлаар Дорнод аймгийн АН ын дарга болсон нь ч худлаа. ИРЦ бүрдсэн хурлаар Дорнодын АН ын дарга болсон нь үнэн,Үүний улмаас сонгуульд ялагдаж цөөнх болсон гэж бичсэн байх юм. Энэ хурал чинь сонгууль болсоноос өчнөөн хойно болсон хурал юм шүү дээ.Арай ч дээ үнэнд бага ч болов ойр байл даа. Тэгээд өөрсдийгөө мэдээ мэдээлэл бичдэг аягүй бол сэтгүүлч гээд байгаа юм даа. Иймэрхүү юмнууд сэтгүүлчдийн нэр хүндийг унагаад байгаа байхгүй юу.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


BURMAA 49.0.128.212, 2014-05-07 20:11:56
Za solioor burmaag medreegeer soliood yu urchlugduh ym be

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


burmaa 49.0.128.212, 2014-05-07 20:16:52
ardchilsan nam burmaagaa soliood tegeed daraa n medree n garch ireed aRDCHILSAN NAM TER N TEGEED BIDNII TULUU YU HIIH YM BE YAMAR HEREGTEI GEJ TSAAS TSAG MUNGU GARZDAH GESEN YM

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]