Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Бусад : » Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ

2014-05-07 09:50:56 , Мэдээний дугаар: #1246655

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төм­­рийн хүдрийн олборлол­тын чиглэлээр ажиллаж буй “Засаг чандмань майнз” компанийн гүйцэтгэх захирал Д.Буянбалтай ярилцлаа. Тус компани 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ч өнөөдрийн байдлаар баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан, экспорт гаргаж эхэлсэн чамгүй амжилттай байна.

-Юуны түрүүнд компаниа танилцуулахгүй юу. Хэч­нээн тонн төмрийн хүдэр экспортлоод байна вэ?

-Манайх 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Бид 2011 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ. Өнгөрсөн жилийн долдугаар сард санхүүжилтээ авч, төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрээ барьж эхэлсэн юм.

Ингээд өнгөрсөн нэгдүгээр сараас экспортоо гаргаж эхэллээ. Хуурай аргаар жилдээ 500 мянган тонн төмрийн баяжмал гаргах үйлдвэрээ ашиглалтад оруулаад гурван сар гаруйн хугацааг үдээд байна. Манай уурхай Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байрладгаараа хилд, зах зээлтэйгээ ойрхон учир илүү давуу талтай. 300 хүрэхгүй км газар яваад Хятад улсын Эрээн хот дахь зах зээлдээ хүрч байна. Цаашилбал, Сайншандын аж үйлдвэрийн парк, бүс нутгийн хөгжлийн бодлого, Дэлгэрэх сумын 10 жилийн мастер төлөвлөгөөтэй уялдаж ажиллаж байгаа компани.

-Танай компани санхүүжилтээ “Нобл” группээс босгосон гэж дуулсан. Та бүхэн дотоодоосоо санхүүжилт аваагүйн шалтгаан юу юм бэ. Монголын компаниуд хөрөнгө оруулалтаа дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авахад тулгардаг бэрхшээл нь юу байна?

-Монгол Улс нэг хүнд ногдох газрын гүний баялгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг. Гэхдээ түүнийгээ баяжуулаад, нэмүү өртөг шингээгээд экспорт болгож гаргахад хангалттай хэмжээний санхүүжилтийг дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас босгох боломж дутмаг хэвээр байна. Тэгэхээр зайлшгүй гадаадын байгууллагуудаас болон бусад санхүүгийн арга хэрэгслийг ашиглаж шаардлагатай мөнгөө олох хэрэгтэй болж байна. Манай дотоодын банкуудын зээлийн хүү өндөр байна.

Ам.долларын зээл гэхэд сарын 1.2-1.5 хувь, ялангуяа шинэ харилцагчид хүү нь бүр ч өндөр байх жишээтэй. Жилийн 20 орчим хувийн хүү төлөхөөр болчихож байна. Ийм өндөр хүүтэй зээлээр бид уул уурхайн том хэмжээний бүтээн байгуулалтаа бий болгоод, 2-3 жилийн бэлтгэл ажлаа хийж, дараа нь хүүнийхээ зардлыг нөхөөд, үр ашигтай ажиллах бололцоогүй. Гэтэл гадны банк, байгууллагуудын зээлийн хүү харьцангуй бага бас нөхцөл нь ч уян хатан.

Гадаадаас зээл авахад жилдээ 10-12 хувийн хүү төлж байна. Сардаа нэгээс бага хувийн хүүтэй зээлээр ажлаа үргэлжлүүлбэл богино хугацаанд хүүгээ ч, зээлээ ч төлж чадна шүү дээ. Дотоодын банкуудын зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь эх үүсвэртэй холбоотой. Өөр олон арга хэрэгсэл байхгүйгээс банкуудын ихэнх эх үүсвэр нь хадгаламж. Тиймээс л хадгаламж дээрээ суурилаад зээлийн хүү өндөр болоод байна.

Ийм ч учраас бид бүтээгдэхүүнээ “Нобл” группт худал­дах гэрээтэйгээр санхүүжилтээ авч эхний байдлаар хуурай баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулчихлаа. Нойтон баяжуулах үйлдвэрээ одоогоор барьж байна, энэ онд багтан ажиллуулж эхэлнэ.

-Бид зэс, нүүрсний үнэ, түүнээс олох орлогын талаарх мэдээллийг түлхүү авч байна. Харин төмрийн хүдрийн экспорт манай эдийн засагт ямар жин дарж байна вэ?

-Уул уурхайн салбарт нэгдүгээрт нүүрс ихээхэн ач холбогдолтой түүхий эд болоод байна. Сүүлийн үед үнэ нь буурч байгаа. Хоёрдугаарт, зэс. Энэ чиглэлээр үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэр л ажиллаж байна. Харин Оюутолгой хараахан ажлаа эхэлж амжаагүй. Гурав дахь экспортын гол бүтээгдэхүүн маань төмрийн баяжмал юм. Монгол Улс жилдээ 6-7 сая тонн төмрийн баяжмал гаргаж байна. Энэ салбарт томоохон хэдэн компаниас гадна жижиг, дунд компаниуд буюу бидэн шиг дөнгөж эхэлж байгаа, баяжуулах үйлдвэрээ барьчихсан нь ч байна. Энэ салбараа дүгнээд хэлэхэд, Монголын төмөр чанараараа бүс нутагтаа, гол зах зээл болох Хятадад маш дээгүүрт тооцогддог. Бүр нүүрснээс ч илүүд тооцогдох боломж бий.

Төмөрлөгийн салбар нь өөрөө ил уурхай, баяжуулах, тээвэр, борлуулалт гэсэн хэсгүүдтэй. Нойтон баяжуулах арга нь хэмжээний хувьд жижиг ч “Эрдэнэт” үйлдвэр шиг ажилладаг гэсэн үг. Ийм үйлдвэртэй бол 64-өөс дээш хувийн агууламжтай төмрийн баяжмал гаргах юм. Тэгэхээр бид жижиг, жижиг “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байна гэсэн үг. Эдгээр нь тогтвортой, урт хугацаанд ажлын байр бий болгох давуу талтайг нь онцлох хэрэгтэй.

-Монголчууд хэзээ өөрсдөө дотоодоосоо төмрөө үйлдвэрлэж, гангийн үйлдвэрээ ажиллуулж эхлэх вэ гэж хүмүүс их асуудаг. Та ямар хариулт хэлэх бол?

-Одоо нойтон баяжуулах үйлдвэрээ ажиллуулна гэдэг чинь цаашдын гангийн үйлдвэрүүдийн суурийг тавьж байна гэсэн үг. Эхлээд төмрийн баяжмалаа, дараа нь бөөрөнцгөө хийгээд, түүний дараа гангийн үйлдвэрлэл гэсэн шат дараатай явах ёстой юм. Түүнээс биш нойтон баяжуулалтаа ч хийж чадаагүй байж шууд ган гэвэл итгэл үнэмшил багатай. Эхлээд үндсэн төмрөө хийж чадвал дараа дараагийн ээлжинд төмрийн хэрэгцээний юуг ч бүтээж чадна шүү дээ.

-Таны хэлсэнчлэн дотооддоо төмрөө үйлдвэрлэж, ган бэлдэцүүдээ хангадаг болох хүртэлх замын бартаа саадыг та юу гэж харж байна вэ. Мөн тэдгээрийг шийдвэрлэх ямар боломж бололцоо байна?

-Нэгдүгээрт, эхний шатандаа бидэнд санхүүжилт байна. Хоёр дахь том саад бэрхшээл гэвэл дэд бүтэц. Нэгэнт л нэмүү өртөг шингээгээд, эцсийн бүтээгдэхүүнд тэмүүлж байгаа бол зайлшгүй эрчим хүч, ус, зам харилцаа, тээвэр хэрэгтэй. Энэ бүхэнгүйгээр илүү их алдагдалтай ажилласаар байх болно. Дэд бүтцийн асуудалд шийдэл хүлээж байна даа.

-Төмөрлөгийн салбарыг Чингис бондоос 50 сая ам.доллар гаргаж дэмжихээр болсон. Энэ дэмжлэг туслалцаа та бүхэнд хүрэв үү?

-Өнгөрсөн жил Чингис бондын хөрөнгөөс төмөрлөгийн салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулаад 50 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Эхний дөрвөн компани эндээс санхүүжилтээ аваад бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа. Харин бидний хувьд Самурай бондоос дараагийн шатны санхүүжилтээ авахаар ажиллаж байна. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, бондуудын хөрөнгийг шаардлагаа хамгийн сайнаар хангаж байгаа, зориулах ёстой салбар нь төмөрлөг. Нэгдүгээрт, манай салбарт богино хугацаанд ч болов баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байгаа учраас хүүгээ төлж чадна. Хоёрдугаарт, ажлын байр нэмэгдүүлж байна. Гуравдугаарт, экспортыг өсгөж ам.долларын орох урсгалыг нэмж байна.

-Тэгэхээр Чингис бондоос санхүүжилт авч чадаагүй гэсэн үг үү?

-Чингис бондын санхүүжилтэд багтаж чадаагүй. Самурай бондоос санхүүжилт авч чадна гэж найдаж байгаа.

-Бондоос санхүүжилт авах босго хэр өндөр байдаг юм бол?

-Салбар салбараараа янз бүр л байгаа. Түүн дээр нь нэмээд ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө нь батлагдсан байх ёстой. Хоёрдугаарт, бүс нутгийн хөгжил, уялдаа, дэд бүтэцтэйгээ уялдсан байх ёстой. Мөн дээр хэлсэнчлэн хүү, зээлээ богино хугацаанд төлөх чадалтай байх учиртай.

-Самурай бондын хөрөнгө энэ оны эхээр орж ирсэн биз дээ. Одоо хэр нь та бүхэнд хүрээгүй шалтгаан нь юу юм бэ?

-Одоо л санхүүжилтээ өгч эхлэх байх. Засгийн газар 888 төслөө шалгаруулсан. Тэдгээрийг салбараар нь төрөлжүүлсэн. Манай компанийн төсөл ч энэ тоонд багтсан. Эдгээр нь одоогоор холбогдох яамдаараа дамжаад явж байгаа. Хийгдэх ёстой ажлууд шат дарааллаараа явж байна. Энэ хооронд бид зүгээр суусангүй. Экспортоо хийж байна, татвараа төлж, ажлын байр бий болгосоор байна. Цаашид биднийг илүү дэмжээд өгвөл дараа дараагийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлээд, цаг хугацааг хэмнэсэн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. Гэхдээ л дараагийн шатны ажлаа эхлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Бид ажлынхаа 70-80 хувийг нь хийчихсэн. Үлдсэн 30 хувийг Самурай бондоос санхүүжүүлж өгөөч гэж байгаа юм. Бид одоо хийж байгаа экспортын орлогоосоо энэ санхүүжилтээ хийж болох ч цаг хугацаа алдана шүү дээ.

-Засгийн газраас бас “Монгол төмөр” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн явц ямар байна. Танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай компани Монголын төмөр үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн. Мөн “Монгол ган нэгдэл” компанийн хувьцааг эзэмшдэг. Ингэхээр төмөрлөгийн холбоо, Уул уурхайн яам, “Монгол ган нэгдэл”-тэй нэлээд ойр хамтарч ажилладаг. Монголын төмөр үйлдвэрлэгчдийн холбоо Уул уурхайн яамтай хамтарч “Монгол төмөр” хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлогоо боловсруулах, инженер техникийн ажилтнууддаа туслах, цаашдын бодлогын бичиг баримтад оролцохоор санамж бичиг байгуулсан. Холбогдох ТЭЗҮ, судалгаа, бичиг цаасны ажил хийгдээд явж байна.

Монгол Улс жилдээ 6-7 сая тонн төмрийн баяжмал экспортолж байна. Энэ нь Хятадын төмрийн импортын нэг хувьд ч хүрэхгүй хэмжээ. Тэгэхээр хөрш улсынхаа, зах зээлийнхээ хажууд нь байгаа хэр нь ийм л бага хэмжээний экспорт гаргаж байна. Гэтэл бид жилдээ 10 сая тонн төмрийн нойтон баяжмал гаргана гэсэн эхний зорилготой. Бас жилдээ 300 мянган тонн ган хийнэ гэсэн дэс дараалалтай төлөвлөгөөтэй байна. Гол нь Хятад хэмээх зах зээлд бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээгээр биш харин сайн чанартай төмрийн хүдрээс гарч байгаа түүхий эдээр, гангаар өрсөлдөх бүрэн боломж бий.

-Улс орон бүрт компаниудаа хэр хурдан хөл дээр нь тогтож байгаагаар нь шалгуур тогтоож, зах зээлийн үнэлгээг нь ч гаргасан байдаг. Танай компанийн хувьд энэ үзүүлэлт ямар байна вэ?

-Харьцангуй богино хугацаанд манай компани тодорхой хэмжээнд хөл дээрээ тогтсон. Зарим компанийг харахад, таван жил ажилласан хэр нь санхүүжилтээ авч чадаагүй, эхний бүтээгдэхүүнээ гаргаагүй байх тохиолдол зөндөө. Зөв технологи, зөв хэлбэрээр санхүүжилтээ олж чадахгүйгээс дампуурсан, Хятадад зарагдсан компаниуд ч байна. Тэдэнтэй харьцуулахад бид хоёр жилийн хугацаанд санхүүжилтээ олоод, гурав дахь жилээсээ экспортоо гаргасан амжилттай байгаа. Үүнээс ч богино хугацаанд ажиллах боломж байсан л даа. Гэхдээ хойшоо биш урагшаа хараад дараачийнхаа санхүүжилтийг авч, эцсийн бүтээгдэхүүндээ тэмүүлэх ажлууддаа анхаарч, ирээдүйд дахиад цаг хугацаа алдахгүй гэж ажиллаж байна.

Зах зээлийн үнэлгээний хувьд гаргаж байгаа бүтээгдэхүүнээ ямар шатаар боловсруулж байна, үнийн хэлбэлзэл зэргээс шалтгаалан компанийн үнэлгээ тодорхойлогддог. Одоогийн байдлаар манай компанийн үнэлгээ 200 сая орчим ам.доллараар байна.

-Богино хугацаанд санхүүжилтээ олж, бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлнэ гэдэг чамгүй амжилт. Энэ ам­жилтын нууц нь юундаа байна вэ. Энэ тухай манай уншигчидтай хуваалцаач?

-Манай компанийн бодлого ч бий, миний баримталдаг зарчим ч бий. Бид зөв байх ёстой. Хийх ёстой ажлуудыг яг дарааллынх нь дагуу хийх ёстой. Эхлээд хайгуулаа, дараа нь ЖОРК-оо батлуулж, технологио судлах ёстой, металлургийн тестээ хийх ёстой, түүн дээрээ үндэслэсэн тоног төхөөрөмжөө сонгох учиртай. Батлагдсан шат дараатай алхмуудыг яаралгүйгээр хийх ёстой. Тэгэхгүйгээр зарим нь хайгуулаа ч сайн хийгээгүй мөртлөө гэнэт л мөнгө олоод шууд үйлдвэрээ бариад, хүдрийн онцлогтоо тохироогүй буруу үйлдвэр байгуулаад хаасан, шал дэмий хөрөнгө оруулалт хийж унасан компаниуд ч байна. Тэгэхээр хийх ёстой ажлуудыг дарааллаар нь зөв хийх ёстой.

Гэтэл монголчууд маань мөнгөө авчихвал маргааш нь шууд бүхнийг хийчихнэ гэж хэд хэдэн алхмыг алгасаад дунд нь яваад орчихдог, тэр нь магадгүй хугацаа хожиж байгаа биш харин ч илүү хугацаа алдаж байгаа юм.

-Олон компани өнөө­гийн Монголын бизнес эрхлэх орчныг тааруу байна гэсэн дүгнэлт хийж байна. Зарим нь ч эхний улиралд цомхотголыг хямралыг давах төлөвлөгөө гэж харж байлаа. Та харин ямар бодолтой байдаг юм бол?

-Бүх л үе шатанд бэрхшээл, саад тотгор бий. Тэр бүхнийг тоочоод, улам дэвэргээд байвал хэн ч гэсэн түүндээ ороогдоод гарц, шийдлээ олохгүй шүү дээ. Хийхгүй, хийхийг хүсэхгүй, зорилгогүй хүмүүст шалтаг мундахгүй. Хийе, ард нь гаръя, зүтгэе гэсэн хүмүүст зайлшгүй гарц, шийдэл нь байдаг. Монголд бүх боломж бий. Мэдээж, нөөц ашигласны төлбөр болон татварын хүнд нөхцөл бий. Гэхдээ эдгээрийг сайжруулаад, засаад хийгээд явж болох юм шүү дээ.

-Тэгвэл Монгол дахь бизнес эрхлэх орчинд дүн тавиач гэвэл та юу гэх бол?

-Алтан гурав л байгаа даа. Санхүүжилтийн хувьд дотоодоос байхгүй, гадаадаас авсан. Гадаадаас санхүүжилт хайгаад явахад манай улс Ашигт малтмалын хуулиа өөрчилнө гээд баахан ярьсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилсөн. Хууль эрх зүйн орчин ийм тогтворгүй, нэгдсэн урт хугацааны бодлогогүй, богино хугацаанд хөрвөдөг, эсвэл өөрчилдөг. Нэг шинэ хууль гаргаад л дараагийн хуулиа өөрчлөхөд гадаадынхан оффисоо хаагаад яваад өгчихдөг. Тэднийг явсан хойно нь алдаагаа ойлгонгуутаа засах жишээтэй. Гэтэл хуулиа гаргахаасаа өмнө судалгаагаа хийгээд, дүгнэлтээ гаргаж, тооцоо шинжилгээ хийх ёстой байтал гаргачихаад бодит байдлаар нь мэдрээд яваад байна. Алдчихсан юм байна, буцаагаад татъя гээд хуулиа буцаах тоолонд гадаадынхан биднийг туйлбаргүй, судалгаагүй, урт хугацааны бодлогогүй, хувирамтгай, улс төрийн орчин нь тодорхой биш гэж л харж байна.

-Нөөц ашигласны татвар хүнд нөхцөл үүсгэж байна гэлээ. Энэ ч гэлтгүй та бүхэнд тулгарч буй бэрхшээл, саадын талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

-Бид дэд бүтэц муутайгаар маш өндөр өртөгтэйгөөр бүтээгдэхүүнээ гаргачихаад борлуулахдаа дэлхийн зах зээлээс маш хямдаар зардаг. Өөрөөр хэлбэл, Монголын төмрийн дийлэнх компани Замын-Үүдийн төмрийн ченж дээр л очиж зардаг шүү дээ. Үүнээс цаашаа гарч чадахгүй байна. Яагаад гэвэл бүтээгдэхүүн нь стандарт бус, хэмжээ нь бага. Өндөр өртөгтэй хэр нь хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулаад эргээд татвараа төлөхдөө олон улсын жишиг үнэ буюу Австрали, Хятадын хооронд худалдаа хийгддэг хилийн томоохон боомтын үнээр татвараа төлж байна. Гэтэл бид Хятад улсын нийт импортын дөнгөж нэг хувийг ч хүрэхгүй хэмжээний төмрийн хүдэр нийлүүлж байна. Бид ийм жижигхэн тоглогч хэр нь Хятадын импортын 50-аас илүү хувийг хангадаг Австралийн зах зээлийн үнээс тооцож нөөц ашигласны төлбөр төлдөг. Ийм байдлаар цаашид яваад байвал компаниуд маань зарагдах, дампуурах сонголттой үлдэж байна.

Хоёрдугаарт, замын асуудал байна. Хатуу хучилттай зам тавьж байж уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэнэ гэсэн түр журамтай. Энэ нь Оюутолгой, Тавантолгойд л зориулсан журам болох гээд байгаа юм. Магадгүй нэмүү өртөг шингээж байгаа дунд хэмжээний компаниуд хатуу хучилттай зам тавиад бүтээгдэхүүн тээвэрлэх боломжгүй. Түүнээс гадна тухайн зам дээр ямар хэмжээний ачаа, ямар давтамжтай тээвэрлэгдэж байна вэ гэдгийг ТЭЗҮ дээр нь тооцож байж тухайн зам ямар бүтэцтэй байх үндсэн логик нь гарч ирдэг. Магадгүй өдөрт 50 тоннын ачаатай гуравхан машин явдаг байвал тэр 100 км-т асфальт тавиад ямар хэрэг байна. Асфальт тавих зардал нь 100 гаруй тэрбум болчихоод байдаг. Австрали улсад л гэхэд хайрган хучилттай, тээврийн зам дээгүүр уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэж л байна шүү дээ.

Эрчим хүчны асуудал мөн л бэрхшээл дагуулсаар байна. Хамгийн ойрын 35-ын шугам ямар байна вэ гэхээр 200 км яваад ирчихсэн шугам байна. Тэндээс бид эрчим хүч татаад ямар ч нэмэргүй. Хамгийн ойр байгаа Сайншандаас 110-ын шугамаас татъя гэхээр цахилгаан нь хэлбэлздэг. Үүнээс өөр хамгийн бололцоотой 110-ын шугамаас цахилгаан татахад бид хамгийн багадаа л 10 тэрбум төгрөг зарцуулах жишээтэй байна. Энэ мэтчилэнгээр бид цахилгаан, зам, дэд бүтцээ өөрсдөө хийгээд, дээрээс нь өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гаргаад хямд үнээр зарж, эргээд өндөр татвар төлөөд байвал бүгд л хаалгаа бариад дуусна шүү дээ. Энэ бүхнийг бодлогоор системтэй харах нь улсын хийх ажил.

Ж.ЦОГЗОЛМАА

URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ Дараах мэдээ »
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ 2014-05-07 09:48
.............................................................
Хятад тоглоомуудыг хураажээ 2014-05-07 09:42
.............................................................
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? 2014-05-07 09:38
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо 2014-05-07 19:32
.............................................................
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно 2014-05-07 19:29
.............................................................
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа 2014-05-07 18:54
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий 2014-05-07 09:57
.............................................................
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно 2014-05-07 10:04
.............................................................
ДЭМБ онц байдал зарлажээ 2014-05-07 10:13
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт