Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Бусад : » Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ

2014-05-07 10:21:29 , Мэдээний дугаар: #1246663

Энэ хүүхэнд ямар гэм хийчих­сэн юм бол доо” гэдэг шиг л Эзэн Хааны нэрээр нэрлэгдсэн бонд энэ улстөрчдөд ямар гэм хийчихсэн юм бол. Бонд бос­госон цагаас эхлэн амтай бү­хэн шүүмжилж байна. Бон­дын талаар асуулга тавина, мэ­дээллийг нь чуулган дээр сон­соно, сэтгүүлчид гайгүйхэн эдийн засагчтай уулзах бол­гондоо “Чингис” бондын зар­цуулалтын талаар та юу хэ­лэх вэ, байгаа оноогүй үр ашиг­гүй зарцуулж байна гэж бай­на шүү дээ гэж асууна. Энэ асуулт бол “брэнд” болчихсон гээд хэлчихвэл хатуудахгүй.

Эдийн засагчид нь ч бондыг л муулж ярьж байвал ард түмэнд таалагддаг, бондын талаар мэдлэг нимгэн байвал хүмүүсийн өмнө эвгүй байдалд орчих гээд байдаг хачин тогтолцоо бий болчихсон байна. Чухам л улстөрчдийн ганц ярьдаг сэдэв нь энэ болжээ. Цаашдаа ч ярьсаар байх нь тодорхой. Төсөв ярьсан ч бонд, ноос ноолуур, өндөг, мах ярьсан ч Чингис бонд заавал яригдана, эзэндээ хүрээгүй, мах өндөгний үнэ өсгөсөн ялд унана. Нэг хэсэг монголчуудын амнаас Оюутолгой гардаггүй байсан бол сүүлийн үед “Чингис” бонд гэдэг үг салахаа больж. Бонд босгосон нь зөв зүйл байсан уу гэдэг асуултад бүгд “тийм” гэж хариулдаг. Тэгсэн атлаа л шүүмжилнэ. Дандаа бүтэхгүй талаас нь харна. Өр зээл тавиад, улс дампуурлаа гэж бичнэ.

Гэтэл бонд бос­госны үр ачаар бид замын түгж­рэлээс ангижирч, аймгийн төвүүд­тэйгээ автозамаар хол­богдож, гацаанд ороод байсан олон ч үр ашигтай төсөл хөтөлбөрүүд урагшаа ахисан. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, “Буянт-Ухаа” хорооллын барилгуудын ачаар олон ч залуу гэр бүл, ахмадууд амгалан тайван орчинд амьд­рах боломжоо бүрдүүлсэн байна. Зам барих нь буруу гэж ярьж байгаа улстөрчид харин өөрсдөө “тэнэг” гээд хэлчихэд буруудахгүй. Ингэж бичлээ гээд бондын зарцуулалтыг битгий хяна гэж хэлэх гэсэнгүй.

Бондын мөнгийг бүг­дийг нь үр ашигтай зар­цууллаа гэж бял­дууч­лахыг хүсэхгүй байна. Зү­гээр л улстөрчид яагаад энэ сэдвээр байнга шоудаад бай­гааг хөндөхийг хүслээ. Сүү­лийн хоёр долоо хоногт мөн л бондын зарцуулалтыг хянах Үн­дэс­ний аюулгүй байдлын зөв­лөлийн дүгнэлт гаргав. Ерөн­хий сайд намын бүлгүүдэд “Чин­гис” бондоор мэдээлэл өгөв. Намын бүлгүүд “Чингис” бон­дод шалгалт оруулах юм гэнэ. Тухайлбал, АН-ын бү­лэг даваа гарагт хуралдсан ху­рал­даан дээрээ Ерөнхий сай­дыг орол­цуулж мэдээлэл аваад Бон­дын зарцуулалтад шал­галт оруулахгүй бол болох­гүй гэсэн шийдвэр гаргажээ. Уг нь зөв санаа. “Гудамж” тө­сөлд зарцуулсан мөнгө яг зар­цуулагдсан байна уу, ав­тозамын ши­нэчлэл, нийс­лэлийн гэр хо­рооллын дахин төлөвлөлтөд зар­цуулсан мөнгө үр ашигтай бол­сон байна уу гэдгийг хянах аж.

Цаашлаад зарцуулалтын тай­ланг ч мөн энэ долоо хоногт хэ­лэлцэхээр болжээ. Гэнэтхэн л хаа, хаанаа ухаан орж “Чингис” бон­доо “эргүүлдэж” эхлэв. Уг нь нэг, хоёр долоо хоногт улс­төр­чид ухаан орох асуудал биш. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондыг авсны дараагаас эхлэн энэхүү бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөл ажиллаж эхэлсэн санаатай юм байна. Даанч тэд энэ хугацаанд ёстой нүдэн балай, чихэн дүлий явж ирсэн бололтой. 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бод­ло­гын зөвлөл хоёр жилийн да­раа гэнэтхэн ухаан оржээ.

Зас­гийн газрын үнэт цаасыг бор­луулж, босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын тө­сөл хөтөлбөрийг сонгон шалга­руу­лах, шалгуур үзүүлэлтийг тогтоох үүсч болох эрсдлийг тооцох, эрсдэлийн удирдлагаар тооцох үүрэг бүхий бодлогын зөвлөлд Ерөнхий сайдаас эх­лээд Ерөнхийлөгч, УИХ-ын дар­гын хүмүүс бүгд байна. Бод­лого боловсруулах, түүнийг хэ­рэг­жүүлэх, мөн ерөнхийд нь чиглүүлэх бүх хүмүүс энд багт­жээ. Чингис бондын зарцуулалт муу байна. Үр дүнтэй төсөлд зар­цуулж чадсангүй гэдгийг Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дар­га П.Цагаан Ерөнхийлөгчид дуул­гачихаж чадна. 888 төсөл хө­төлбөр гэх бантан оруулж ирээд, “Гудамж” төсөлд мөнгө өгөхгүй гэж хэрэлдэж уралдаж бай­гаа сайдуудын зөрчилтэй асууд­лыг Эдийн засгийн байн­гын хорооны дарга Б.Гарам­гайбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар УИХ-д хэлээд тухай бүр нь засч залруулаад явах боломж бай­жээ. УИХ-ын даргад Д.Одхүү зөвлөх нь хов хүргэж, хэд хэ­дэн үндэслэл шалтгаанаар шүүмж­лэл хэлж, асуудлыг тухай бүр нь шийдүүлээд явах байлаа. Даанч тийм хүсэл алга байжээ.

Ха­туухан хэлэхэд ажлаа сайн хийгээгүйгээс өнөөдөр “Чин­гис” бонд бүх нийтийн ан­хаа­ралд орж, болохгүй бү­тэхгүй болчихсон юм шигээр ярьж эхэлсэн хэрэг. Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга нар Ерөн­хий сайдтайгаа нийлээд бон­доо хянаад, бусадтайгаа зөв­шил­цөөл явах боломж бүрд­чихсэн байна. Бодлогын зөв­лөлд тө­рийн гурван өндөр гур­вуулаа хү­мүүсээ оруулсан. Ту­хай бүр нь энэ хүмүүсээрээ дам­жуу­лаад мэдээллээ аваад, засч зал­руулаад явах байсан юм. Бүр эдийн засгийн чухал сал­ба­рыг атгасан хүмүүс байна.

Цааш­лаад туршлагатай нь бол ярих ч юм биш. Гэтэл энэ зөв­лөл дэндүү их хугацаа ал­даж, хайнга ажилласан уу эсвэл “Чингис” бондыг дахин хөндөж эхэлсэн нь намын дотоод зөрчлийг нь харуулаад байна уу. Сөрөг хүчний өгөөш болгохооргүй, бондыг тойрсон шүүмж­лэл үүсгэхээргүй ажил­лаж чадахаар чадвартай хү­мүүсээр энэ бодлогын зөвлөл багаа бүрдүүлснийг та харж болно. Харин бодит байдал ямар байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Зөвлөл тухай бүр нь дүгнэлт гаргаж, амтай бүхэн зоргоороо шүүмжилж байгаад няцаалт өгөөд явсан бол дахин дахин хянаж шалгаж, намуудын улстөрждөг, эдийн засагчдын ярьдаг ганц сэдэв болох байсан уу гэдгийг эргэж тунгаахад гэм­гүй биз.




URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ ( бусад ) Дараах мэдээ »
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ 2014-05-07 10:17
.............................................................
МИАТ дахин шинэ онгоцтой болно 2014-05-07 10:17
.............................................................
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ 2014-05-07 10:17
Г.Өнөрбаяр: Чингис бондын зарцуулалт Үндсэн хууль болон хуулиудыг зөрчсөн 2014-04-29 08:45
.............................................................
Л.Эрдэнэчимэг: Чингис бондын хөнгөлөлттэй зээлээр том аж ахуйн нэгжээ дэмжиж байгаа нь зөв шийдэл 2014-04-25 12:13
.............................................................
Чингис бондоос санхүүжиж байгаа төслүүд зогсоогүй гэв 2014-04-22 08:36
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү 2014-05-07 10:46
.............................................................
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу 2014-05-07 10:53
.............................................................
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу 2014-05-07 11:21
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт





zochin 202.5.196.170, 2014-05-07 11:24:02
uuruu urne tegeed hyanana

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


а 103.26.194.6, 2014-05-07 11:37:44
Чингэс бондын нэрээр Оюутолгойг мартагнуулах, цаашлаад энэ засгийн газрыг унагаах төлөвлөгөө явагдаж байна.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


ganaa 202.179.20.136, 2014-05-07 14:22:47
Бондод сайн тал олон бий. Тэртээ тэргүй зам засварт мөнгө зарцуулдаг жил болгон л их бага хэмжээгээр. тэгхээр урьдчилаад хийсэн нь ашигтай л гэсэн үг. 5 жилийн дараа замтай болох эсвэл 1 жилийн дараа болох гээд сонголт нь сайн болсон. Харин дэд бүтэц талдаа бол зарим нэг нь муу гэж харагдаж байна. Нисэх, яармаг 7 р хороолол эд бол сайн үр дүнтэй ажил. Харин тэр Ирээдүй хороолол, Баянголын ам энэ тэрд бол асуудал байгаа. Эзэнгүй аманд баахан ЦТП хийлгэчих шиг болох юм бас насос станц байна. Ууг нь хэрэггүй эд шиг л байх юм. Түүний оронд, Нисэх, 7 р хороолол гэх мэт хийгдэх гэж байгаа ажилуудынхаа хүчин чадлуудыг нь нэмэх хэрэгтэй дээ.

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


ez 103.26.194.9, 2014-05-07 18:06:04
uynd zartsuulhaa sain tolobloogui bj bondiig turuulj abchhaad huund n tatbariin mongiig ursgadag maluud

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]