Оллоо ХК-ий тухай

Оллоо ХК-ий тухай | Үнэт цаасны танилцуулга | Yйлчилгээний журам | Ажлын байр | Санал хvсэлт илгээх | Холбоо барих

Баннер байрлуулах | SMS зар сурталчилгаа | Вэб хийх | Мэдээ байршуулах | И-мэйлээр сурталчилгаа илгээх


Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хєгжиж, интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ тvvхэн цаг vед Оллоо ХК нь 2004 оны 5 сард єдєр тутмын мэдээ, мэдээллийн www.olloo.mn портал сайтын тvvх анх эхэлсэн билээ.

Оллоо ХК нь vйл ажиллагаа явуулах хугацаандаа вэб программчилал, онлайн зар сурталчилгаа, vйлчилгээгээрээ єєрийн гэсэн байр сууриа олж, www.olloo.mn нь Монгол улсын тэргvvлэх портал вэб сайт болон хєгжиж чадлаа. Улмаар цаашид олсон амжилтаа улам бэхжvvлж, шинээр гарч буй техник, технологийн дэвшлийг єєрийн vйл ажиллагаанд нэвтрvvлэн, хэрэглэгчиддээ аль болох олон тєрлийн, чанартай мэдээ, мэдээллийн vйлчилгээг vзvvлж ажиллахыг эрмэлзэж байна.

www.olloo.mn вэб сайтын мэдээ, мэдээллийн 30 орчим салбарын 200 гаруй мэдээллийн тєрлvvдийг багтаасан мэдээллийн сантай, Монгол хvмvvсийн оюуны хэрэгцээ шаардлагыг хангахуйц єргєн хvрээг хамарсан сайт юм. Бидний хийсэн мэдээ, мэдээллийн булангууд болон цаашид хийх булангууд маань гол нь интернэтийг єєрийн ахуй амьдрал, ажил тєрєлд ашигтайгаар хэрэглэж сурах, интернэтийг ердийн хэрэглээ болгоход чиглэж байгаа болно.

Одоогоор манай сайтад давхардаагvй тоогоор єдєр бvр 150 гаруй мянган хэрэглэгч тогтмол орж хэрэгтэй мэдээллээ авдаг бєгєєд нийт уншигчдын 20 орчим хувийг гадаадад байгаа Монголчууд эзэлдэг билээ. Энэ хандалтын тоо нь єдрєєс єдєрт нэмэгдэж байгаа нь бидэнд улам бvр урам зориг оруулж байдаг юм.

Манай сайтын эрхэм зорилгын нэг нь нийт интернэт хэрэглэгчид, тvvний дотор гадаад оронд ажиллаж, сурч амьдарч байгаа иргэддээ эх орныхоо талаар єргєн мэдээллийг цаг тухайд нь бодиттойгоор авах боломж олгох явдал юм. Мєн орон нутгийн ард иргэддээ электрон хэвлэлээр єдєр бvр шинэ мэдээ мэдээллийг хvргэж, хvмvvсийн интернэтийн хэрэглээг єргєжvvлэхийг зорьж байна. Цаашилбал дээр дурьдсанаар интернэтийг ашиглан єєрийн цаг хугацаагаа хэмнэж, хийж байгаа болон хийх ажлаа хялбаршуулах хєдєлмєрийн бvтээмжээ дээшлvvлэх зэрэг интернэтийн асар их боломжийг ашиглан маш олон зvйлийг бvтээхэд чиглэж байгаа юм.

Бид цаашид Olloo.mn сайтыг Монгол улсын онлайн хувилбар болгохын тєлєє ажиллах ба интернэт хэрэглэгчдийн оюуны тєдийгvй ахуйн хэрэглээг хангаж аль болох єргєн хvрээг хамрахыг зорьж байна. Улмаар та мэдээллийн баялаг сан, агуулгын єргєн хvрээ, цогц vйлчилгээг манай сайтаас мэдрэх болно.

Olloo.mn нь Монголын интернэтийн хамгийн том мэдээллийн сан, Монголчуудын cүүлийн 10 жилийн тvvх тэр чигтээ байдаг учраас Olloo.mn-д хvн бvхэн зочлох дуртай байдаг билээ. Тийм ч учраас Olloo.mn нь рекламны хамгийн vр дvнтэй гарцын нэг болоод байгаа юм.

Хvндэтгэсэн:
Olloo.mn-ы хамт олон



Нvvр хэсэг (Mobile) | Desktop
Бидний тухай | Холбоо барих | Санал хvсэлт | Cурталчилгаа
© 2004 - 2013 "Оллоо" ХК