
 |
Бусад : » Шинэ гэр бүлд олгох 500000-аас болж төрийн ордон дахин дайралтад өртлөө
2006-07-22 14:03:37 , Мэдээний дугаар: #30855 | -Гэр бүл батлуулахад өгөх шинжилгээ тодорхойлолтын үнэ хаданд гарчээ-
Хэдхэн хоногийн өмнө Монголын мянга мянган залуус Ерөнхий сайд М.Энхболдын амнаас шинээр гэр бүл болж байгаа л бол 500000 төгрөг хүртэх эрхтэй гэсэн үг сонсч хөөрцөглөж байв. Гэтэл УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнөхөн шинээр гэр бүл болж байгаа залууст олгох 500000 төгрөгийг зөвхөн 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш гэр бүл болсон залууст өгөхөөр болгож шийдвэрлэлээ. Түүгээр ч барахгүй УИХ-ын дарга Ц.Нямдорж энэ хуулийг завхруулбал Ерөнхий сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдтай хариуцлага тооцохоо хатуухан мэдэгдсэн юм. Төр, засгаас хэдхэн хоногийн зөрүүтэй гаргасан эдгээр шийдвэрүүд өчигдөр залуусыг Төрийн ордон уруу дайрахад хүргэлээ. Урьд орой нь мэдээллийн хөтөлбөрүүдээс 500000 төгрөгийн тэтгэмж хүртэх эрхгүй болсон залуус өчигдөр өглөөнөөс Төрийн ордны гадаа цуглаж, 500000 төгрөгийг өгнө гэж амласан Ерөнхий сайд М.Энхболд, өгөхийг хориглосон УИХ-ын дарга Ц.Нямдорж нарыг гарч ирж уулзахыг шаардсан боловч ямар ч албан тушаалтан тэдний угийг сонсох байтугай хүлээж аваагүйд залуус тун бухимдуу байлаа. Арга ядсан залуус үе үе Төрийн ордны баруун хаалга уруу довтолж, Төрийн ордны хамгаалалтын албаныхныг сандаргаж байв.
Залуусын ярьж байгаагаар, гэр бүлээ батлуулахад ихээхэн хэмжээний зардал гарч байгаа гэнэ. Тухайлбал, ДОХ-ын шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг журамтай. Гэтэл сүүлийн үед гэр бүлээ батлуулах гэсэн залуусаас тус бүр 1000 төгрөг хураан авч, ДОХ-ын шинжилгээ хийдэг болсон тухай залуус ам амандаа уралдан өгүүлэв. Түүнчлэн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлээс олгодог тодорхойлолт дүүрэг бүрт харилцан адилгүй ханштай байгаа аж.Сүхбаатар дүүрэгт эхнэр, нөхөр хоёулаа энэ тодорхойлолтыг авахад 4000 төгрөг төлж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 6000 төгрөг болсон байна. Хамгийн гайхалтай нь Сэтгэцийн эмгэг, наркологийн төвөөс өгдөг сэтгэцийн эрүүл эсэх тодорхойлолтын үнийг хэд дахин өсгөжээ. 1500 төгрөгөөр олгож байсан дээрх тодорхойлолт тус бүр нь 3500 төгрөгийн үнэтэй болж, эхнэр нөхөр хоёулаа тодорхойлолтыг авахад 7000 төгрөг төлж байж алгын чинээ цаасыг худалдаж авч байгаа аж. Дээр нь ИБМУТ-өөс лавлагаа авахад 1000 төгрөг зарлагадсан байна. Ажил төрлөө хурдан амжуулахын тулд нааш цаашаа явахдаа такси барьснаа тооцоод үзэхэд нэг хүнээс дор хаяж 50000 төгрөг элоэг зарцуулсан гэж залуус “тайлангаа” тавив. Ингээд хамаг материалаа бүрдүүлээд явж байтал УИХ-аас хориглосон шийдвэр гаргасанд залуус тун эгдүүцэж, тэмцлийн хэлбэрт шилжихээс өөр аргагүй байдалд хүргэсэн гэнэ. Хэрвээ төр, засгаас ойрын хугацаанд тодорхой шийдвэр өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч залуус нуусангүй.
Чингэлтэй дүүргийн оршин суугч Х.Чимгээ:
-Миний хувьд нөхөртэйгөө 2002 онд танилцаад 2006 оны зургадугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Гэтэл танилцсан он сарыг минь харчихаад дүүргийн халамжийн ажилтнууд 500 000 төгрөг авах эрхгүй гэсэн. Уг нь хэд хоногийн өмнө Ерөнхий сайд М.Энхболд 500000 төгрөг олгож байгаа явцтай танилцаж байхдаа хүүхэдтэй нь хамаагүй 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш албан ёсоор гэр бүлээ батлуулсан бүх хүнд энэ мөнгө очих ёстой гэж хэлсэн. Гэтэл өчигдөр УИХ-ын дарга Ц.Нямдорж энэ байдлыг өөрчилж орхилоо. Бүр тохуурхаж байгаа юм шигжагсана уу, өлсөнө үү хамаагүй өгөхгүй гэж хэлсэнд залуус маш их гомдолтой байгаа. Ер нь өнөөдөр Монгол Улсыг хэн удирдаад байгаа юм бэ. Эсвэл ямар ч удирдагчгүй болчихсон юм уу. М.Энхболд нь нэг юм ярихад, Ц.Нямдорж нь үгүйсгээд байгаа нь ямар учиртай юм бэ.Бид өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцэнэ ээ. Санал авах болохоор бид нараар дөрөөлж амлаж болдог, өгөхөө болохоор саналаа өгсөн биднийг ялгаж зааглан харамладгийг ерөөсөө ойлгохгүй байна. Гэхдээ бид цаашдаа тэмцсээр байх болно.
Баянгол дүүргийн оршин суугч С.Болормаа:
-Манай нөхөр бид хоёр хамт амьдраад хоёр жил гаруй болж байна. Нэг хүүхэдтэй. Гэтэл хүүхдийн маань гэрчилгээг олгосон өдрөөс эхлэн бид хоёрыг гэрлэсэн гэж үзээд байгаа. Үнэндээ бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээн дээр “7 дугаар сарын 19-нд албан ёсоор гэр бүл болсныг баталгаажуулав” гэж тодоос тод бичсэн байхад яагаад ингээд гуйвуулаад байгаа юм бол. Мөн хүүхэдтэй учир өгөхгүй гэсэн. Хүүхэд гэдэг чинь гэр бүлийн хамгийн том баталгаа биш юм уу. Хэзээ байтлаа хүмүүс танилцангуутаа нэг гэрт орчихдог билээ. Дор хаяж нэгжил үерхэнэ. Ингээд хамтран амьдарна, тэгээд үр хүүхэдтэй болно. Энэ бүхний дараа л бид нэг гэр бүл болж болох юм байна гээд гэрлэлтээ баталгаажуулдаг биз дээ. Гэтэл УИХ-ын дарга юу юугүй нэг гэрт оруулах гээд байх юм. Өөрөө ч гэсэн эхнэртэйгээ өнөөдөр нь танилцаад маргааш нь суугаагүй байлгүй.
Баянзүрх дүүргийн оршин суугч М.Нарангэрэл:
-Би одоо үнэндээ цөхөрч байна. Төр, засаг биднээр даажигнаж байна. Нэг өглөө босоод ирэхээр өгнө, мөнгөө очоод ав гээд, маргааш өглөө нь болохоор та нарт өгөхгүй гээд байх жишээтэй. Миний хувьдтөр, засгийн ингэж тоглоом болж байхаар гэр бүлээ батлуулах гэж баахан зарлагадсан мөнгөө л олж авмаар байна. Ээмэг, бөгжөө барьцаанд тавьж байж, шинжилгээ, тодорхойлолт цуглуулсны хэрэг гарсангүй. Бидэнд энэ 500000 төгрөгөө өгч чадахгүй таталдаад байгаа юм бол зарлагадсан мөнгийг маань эргүүлж өгөх хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн оршин суугч Ч.Болд:
-Манай эхнэр дөнгөж саяхан төрсөн. Шинэ төрсөн хүүхэд бүрт олгож байгаа 100000 төгрөгийг нь хөөцөлдвж аваад 50000 мянган төгрөгөөр нь эхнэр хүүхдүүдийнхээ хоол ундыг нь базаагаад, 50000 төгрөгөөр нь гэр бүлээ батлуулахаар бичиг баримтаа хөөцөлдсөн. Гэтэл манай дүүргийн нийгмийн халамжийн ажилтнууд манай гэр бүлийг шаардлага хангахгүй гэсэн. Уг нь 500000 төгрөгөө авчихвал гэр авч тусдаа гаръя гэж бодож байсан юм. Өглөө бүр бичиг баримтаа хөөцөлдөх гэж Дамбадаржаагийн эцсээс 2500 төгрөгөөр такси барьж ирж байсан. Одоо 500000 төгрөгөө өгөхгүй юм бол ядаж бидний зарцуулсан мөнгийг өгөх хэрэгтэй. Залуус ийнхүү дор бүрнээ бухимдаж, нэлээд хэдэн цаг зогссоны эцэст нэгдсэн зохион байгуулалтад орохоор болов. Түүнчлэн богино долгионы радиогоор 500000 төгрөгийн тэтгэмж хүртэх эрхгүй болсон залуусыг Төрийн ордны ард ирж, тэмцэлд нэгдэхийг уриалсан зар өгөхөөр хүн бүрээс 100 төгрөг хураан авч, ажлаа хувааж авснаар тэдний энэ өдрийн тэмцэл өндөрлөх тийшээ хандсан. Гэхдээ тэд тэмцлээ улам хүчтэй үргэлжлүүлнэ гэдгээ дахин дахин хэлж байсан юм.
Т.Баярмаа /Монголын мэдээ/
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D
Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
| |
|
|
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна. |
|
|
Сэтгэгдэл Нэмэх
Зочин 202.72.245.199, 2006-07-22 21:22:25 | Ter Nymdorj gesen P****-g boluilya tegeh uu ta nar mynga MAXH-iig demjeed ter ta nart uguhgui ee ter dujurchihsun hun shuu teriig oilgo zaluusa bidniig demjeerei ter bol uneher hudlaa hun shuu de. Ali huuli zuin said baihdaa l arhi pivo, tamhinii surtalchilgaag horigloj bsan odoo tegtel yaav ter hun ali esvel TV uzdeggui P ym uu buu medee6 Ene buhniig halah tsag bolson shuu de. Ali uls toriin huchin zasag barij bsan ch bid amidrah l bsan ter bol unen shuu teriig bodotsgooy. Hamgiin ih tarhi ugaadah n MAXH ta buhen TV uzdeg ter bolgond il bgaa. naranbatus |
[ Хариулах ] [ Мэдэгдэх ] |
|
|
Зочин 202.131.226.130, 2006-07-24 09:58:50 | TA NAR BOLICHEEEEE,,,,,,,,,, HUNTEI SUUSNIIHAA TULUU MUNGU NEHEED AVAAD BAIDAG ULS BDAG UYMUUUUU,,,,,,,,,, HUNTEI SUUJ HUUHED TURUULJ USGUH N CHINII DURIIN ASUUDALCH GELEE NUGUU TALDAA NIIGMIIN UMNU HULEESEN CHINII UUREG SHUDE ,,,,,,, HEHEHEHE TA NAR CHIN 500000 TULUU HUNTEI SUUGAAD L,,,,,, TUUNIIGEE HUUTSULDUH GEJ MUNGUGUI BJ TAX-DAAD L ,,,,,,,,,,,,,,
,,,, ERUUSEE ENE ELDEV MUNGU ZUGEER L UGDUG CHIN L SHAL DEMII TENEG YAMARCH UR DUNGUI ASUUDAL SHUU DEEEE,,,,,,, HUUHEDTEI BOLOH CHIN TER AILIIN L AZ JARGALTAI BAIH TSAASHLAAD UR UDMAA ULDEEH L ASUUDAL SHUDE,,,,, 100000 AVSNAAR BUR SAIN SAIHAN BOLCHIH UYMUU,,,,,, HUUHDIIN 100000 UGUHDUU HURVEL TER SHINE HUUHDED DANS NAAGAAD HADGALAMJ HELBEREER UGUH HERETEI SHUDE,,, TEGEHGUI BOL DURANDAA HUUHEDTEI BOLCHIHOOD MUNGU HENEED BH UYMDA ENE ZALUUCHUUD ,,,,,,,,,,,,
GETEL ENE MUNGU MEHEED BGAA HUMUUSIIN IHENH ULSAD HEDEN TUGRUGNII AJIL HUDULMUR HIIJ HEDEN TUGRUGNII ORLOGO ORUULJ YAMAR HEMJEENII TAX TULSUN BDAG BOLDOOOO
EEEE HUURNII ZUGEER L MUNGU NEHEED L NUGUU TUR ZASAG N AVTSGAA BUUN BUUN MUNGU UGNU GEED L ,,,,,,,,,,,, ARAI L BISH UYMAAA,,,,,,,,,,,,, TEGEHED AJIL HIIJ BGAA N AJLAAD AJLAAD N BDAG BIDNEES AVSAN TAX-AARAA ENE HEDEN ZUGEER SUUGSDAD UGUUD UGUUD L ,,,,,,,,,
TIIM BIZ DE,,,,,,,,,, SGUDARGA BAIJ BUGDEEREE AJLLAAD MUNGUU AVTSGAAYA L DA,,,,,,, HUMUUSEEEEEEE |
[ Хариулах ] [ Мэдэгдэх ] |
|
|
Зочин 202.131.226.51, 2006-07-24 13:31:31 | Khuukhded tetgemj olgoh. khuukhed, ger buld mungun tetgemj olgoh tukhai huuliar irgedee yalgavarlan gaduurhahaa boliyo.!!!
Shineer ger bul bolj baigaa humuust neg udaa mungun tuslamj uzuulehdee irgedee gerleltiin baidlaar ni yalgavrlan gaduurhaj Mongol ulsiin undsen huulid zaasan hunii erkh erh, zarchmiig zurchij baina.
Uchir ni shineer ger bul bolj baigaa humuus gedegt ankh udaa gerlej, turiin erkh bukhii baiguullagad burtguulj baigaa mongol ulsiin irgeniig gej zaasan baigaa. Getel Urid umni ni ger bulj baisan huntei urid umni ni ger bul bolj baigaagui buyu ankh udaa gerlej baigaa mongol ulsiin irged zunduu bii. Ter khunii huvid gerlelt ni ankhniih l baina. IIm baidlaar ankh udaa gerleltee burtguulj baigaa humuus ene huuliar yalgavarlagdan uldchiheed baina. IIM humuus uurt onogdoh 250000 tugrugiig avah buren erkhtei huuliar bol ankh udaa gerlej baigaa gesen bolzliig ni hangaj baina. AVna gej temtsehed buruudah zuil ogt algaa.
Mun Gadaadiin irgentei ger bul bolson mongol ulsiin irgen ene mungun tetgemjees hurtej chadahgui gadaadiin irgentei ger bul bolsniihoo tuluu yalgavaralgdan uldej baina. Henteigee ger bul boloh ni tuahin hunii erkhiin asuudal. Getel Gadaadiin irgentei ger bolj baigaa hun Mongol ulsiin hariyataas garaagui l bol MOngol ulsiin irgen heveeree baih atal yund yalgavarlaj uldeene ve? Mongol ulsiin irgentei ger bul bolj baigaa gadaadiin irgend uguhgui l baina biz harin mongol ulsiinkhaa irgend onogdoh tal mungu 250000 tugrugiig ni uguh ni shudarga baih bolno.
Huuli sanaachlagchid bolon batlagchid ta bukhen Mongol ULsiin Undsen Huulia sain unshaachee!!! Tegeed huulia bitgii uls turiin songuuliin heregsel bolgood baigaachee!!! Daraa ni bid muriin hutulburuu heregjuulsen dahin songogdono, songood uguuch geed geed ichihgui ner devsheed hudlaa yriad ywtsgaanadaa!!! JOnhuu shig huuli batalj ydarch baigaa ard tumnee chiregduulj ulam zovoohoo boliochee..
Heleh ch ug oldohgui ymdaa. Ta nar bidnii zugees uursdiiguu hardag ch boloosoi.
c.b.m
|
[ Хариулах ] [ Мэдэгдэх ] |
|
|
Зочин 202.55.183.219, 2010-07-21 23:00:47 | гэр бүл болоод нэг л удаа 500000 төгрөгийг авч дахиж авахгүйгээр
хуулиа зохицуулсан биздээ. тиймээс гэрлэлтээ цуцлуулж дахин гэр
бүл болох тохиолдолд энэ мөнгийг дахин олгохгүй, олгосон бол
хуулиар арга хэмжээ авахад л болно гэж бодож байна. угаасаа гэр
бүл бүртгүүлэх нь 500000 өгөхөөс өмнө цөөн тоотой байсан тул
цуцлуулах явдал ихэсч байгааг бас үүнтэй харьцуулж бодож үзмээр
байгаа юм. өөрөөр хэлбэл өмнө нь гэрлэлт бүртгүүлэх нь бага
байсан тул цуцлуулах нь мөн адил бага байгаа логиктой байна.
иймээс гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс нэг удаа
цуцлуулсанч дахиж алдаа гаргахыг бодохгүй байх. нөгөтэйгүүр
хамтран амьдрах явдал их байсан бөгөөд үүн дээр төрөөс хяналт
тавих боломжгүй бас энд салалт, өнчрүүлэлт харинч их байдаг гэж
бодож байна. |
[ Хариулах ] [ Мэдэгдэх ] |
|
|
Зочин 202.55.183.219, 2010-07-21 23:01:23 | 500000 өгснөөр төрөөс хяналттай болсон
хамтран амьдрах гэдэг нь албан ёсны баталгаагүй байхыг хэлж байна.
төрөөс хяналтгүй хамтран амьдарч байгаад салсан, үр хүүхдээ өнчрүүлсэн
тохиолдол хэд байгааг хэн ч мэдэхгүй биздээ. хүн 1 удаа алдана
биз дахиж алдахыг хүсэхгүй. иймээс гэр бүлийн гэрлэлт, салалтыг
эрх тул 500000 авсан, аваагүй торгууль шийтгэл гэлг?й шийдэж
өгч байвал зүгээр байна.
мөн төрөөс юм өгье гэж амласан байхад хүн авах гэх нь зөвшүүдээ.
үүн дээр төрийн бодлогын зөв буруу байна уу гэхээс хувь хүний
сонирхолын буруу байхгүй байхаа. иймээс нэг удаа төрөөс үзүүлж
буй тусламжийг авсаны төлөө тэр хүнийг торгож шийтгэх нь буруу гэж
бодож байна. |
[ Хариулах ] [ Мэдэгдэх ] |
|
|
Зочин 202.55.183.219, 2010-07-21 23:13:42 | ард түмэн хэзээ ч төрөөс бэлэн тэтгэлэг авъяа гэж гуйгаагүй байх. төр л 500000 өгье шинэ гэр бүлээ дэмжье гэсэн энэ нь нэг талын зөв гэж бодож байна. гэхдээ үүнээс болж алдаа гаргасан хүнийг торгож шийтгэх нь буруу гэж бодож байна. өөрөөр гэр бүл батлуулж салгуулах нь хүний эрх бөгөөд үүнийг хааж боох нь буруу байхаа |
[ Хариулах ] [ Мэдэгдэх ] |
|
|
|
|