Видео | Онигоо | Хуулийн сан | Англи хэл | Санал асуулга | Лого цуглуулга | Тоглоом | Вирусээс хамгаалах | iPad & iPhone | Танилцая | Дуу хөгжим | Эротик

 

   он   


Мэдээ : » Т.Галдан: Vндэсний бичиг соёлын хувьд надад хэлэх vг тун их

2007-05-07 09:00:22 , Мэдээний дугаар: #55904

Vндэсний монгол бичгээр дагнан гарч буй цорын ганц сонин бол "Хvмvvн бичиг". Удахгvй уг сонины 15 жилийн ой болно. Тус сонины эрхлэгч, соёлык гавьяат зvтгэлтэн, доктор Т.Галдантай уулзахад: 15 гэдэг хєдєєгийн хvvхдэд бол адуу манаж, эмнэг сургадаг нас. Єєрєер хэлбэл хєл дєрєєнд, гар ганзаганд хvрч буй нас юм хэмээн онцлов. Тvvнтэй ярилцсанаа уншигчдадаа толилуулъя.

- 15 жилийн ємнє монгол бичгээр сонин гаргах зайлшгvй шаардлага байсан юм уу?

- Монгол бичгээр сонин гаргаагvй 60-аад жил болсны дараа манай сонин гарч эхэлсэн. 1990-ээд онд єрнєсєн ардчилсан хєдєлгєєн Монголын нийгэмд олон єєрчлєлт авчирсан бєгєєд уг єєрчлєлтvvдийн дотор монголчууд Чингис хааныхаа нэр тєрийг сэргээж, тvvх байр суурийг нь эзлvvлэх, тvvхээ vнэн зєв бичих, 1000 гаруй жил хэрэглэж ирсэн vндэсний бичиг vсгээ сэргээн хэрэглэх, тєрийн бодлого болгох зорилтыг дэвшvvлсэн. Ийм болохоор Монгол Улсын анхны парламент Улсын бага хурал 1991 онд 36 дугаар тогтоолоо гаргасан. Энэ нь албан хэргийг монгол бичгээр хєтлєн явуулах болон тvvний бэлтгэл ажлыг хангах тухай байлаа. Албан хэргийг 1994 оноос эхлэн монгол бичгээр хєтлєн явуулах бэлтгэлийг хангах ажлыг орон даяар єрнvvлснээр монгол бичиг сурах хєдєлгєєн улс орон даяар єрнєж, олон хvн монгол бичигт суралцсан. Олон тvмний энэ оргилсон хєдєлгєєнд туслах зорилгоор би монгол бичгээр сонин гаргах санаачилга гаргасан. Тэр vеэс эхлэн миний бие сvvлийн 15 жил монгол бичгийн ээлжгvй манаа болж явна.

- Анхны сонин гаргах хэр тєвєгтэй байв?

- Тэр vед Хэвлэх vйлдвэрт монгол бичгийн хэв байгаагvй. Москвагийн их сургуульд надад хэлэх vг тун их хамт сурч байсан Ц.Мишигдоржийн удирдсан "Уриа" компанийн инженерvvд монгол бичгийн анхны хєтєлбєрийг компьютерт хийсэн байсан. Монгол бичгээр гараар бичсэнийг компьютерт шивж бэлдсэнийг Ц.Мишигдоржийн хvv Тулгаа єрж анхны сонин маань гарч байлаа. Компьютерт бэлдсэнийг Ш.Чоймаа багш найруулан засч байв. Дєрвєн нvvрээр гарсан анхны дугаараа 5000 хувь хэвлэн тус бvрийг гурван тєгрєгєєр худалдаж байлаа.

- Олон нийт танай сониныг хэр хvлээн авав?

- Монгол бичгээр унших материал ховорхон байсан болохоор хvмvvс манай сониныг их талархан хvлээж авсан. Сонины захиалга єссєєр 1994 оны нэгдvгээр улиралд 17 мянгад хvрч байлаа. Сонины захиалгаас монгол бичгийн талаар тєрийн бодлого тууштай байхад "Хvмvvн бичиг" сонины захиалга нэмэгдэж, шийдвэр туйлбаргvй эргэж хургасан vед захиалга буурдаг шууд хамааралтай байгааг ажиглаж болно.

- Гэхдээ монгол бичиг тєрийн бичиг болоогvй шvv дээ?

- 1994 онд УИХ-ын 66 дугаар тогтоол гарч, албан хэргийг кирилл бичгээр хєтлєн явуулахыг хэвээр vлдээснээс гадна дунд сургуулийн нэгдvгээр ангиас монгол бичиг зааж байсныг болиулж, 1994-1995 оны хичээлийн жилээс монгол бичгийг III ангиас заахаар болсон. 1995 онд баталсан 43 дугаар тогтоолоор УИХ-аас монгол бичгийн vндэсний хєтєлбєрийг баталсан. Монгол бичгийг vндэсний бичиг болгоогvй явдац нь тєр, засаг гаргасан шийдвэрээсээ, ардчилсан хєдєлгєєний vйл явцаас ухарсан алхам байлаа.

- Яагаад ийм алхам хийсэн юм бол?

- Нийгмийн бvх салбарт идэвхтэй ажил хэрэг эрхэлж байсан хvмvvсийн олонхи нь хэлэхгvй ч гэлээ дотроо дургvйцэж, монгол бичигт шилжихээс болгоомжилж байсныг хэлэх хэрэгтэй. Тэр vед нийгэмд идэвхтэй ажил эрхэлж байсан хvмvvсийн олонхи нь орос бичгээр амлаж эрдмийн босгыг алхсан байв. Ийм хvн нийгэмд жин дарахуйц байсан тул тєрд алба хашиж байсан олон хvн ширээ сандал, албан тушаалаа алдахаас айж байсан. Монголын бичиг соёлын тvvхэнд хусавч арилахааргvй хар толбо vvсгэсэн нэр бvхий хvмvvс бий.

- Тэд яасан хэрэг вэ?

- Хэл бичгийн биш мэргэжлийн хvмvvс монгол бичгийн эсрэг тэмцэгчдийн гол дvрд тоглож байлаа. Тухайлбал, байгалийн ухааны голдуу эрдэмтдээс бvрдсэн арван акедемич гарын vсгээ зуран "Монголын хvvхдvvд туршлагын туулай боллоо" гэсэн захидлыг тєр, засгийнханд илгээж байв. Тухайн vед захидал бичиж гарын vсэг зурсан академичид vндэснийхээ соёлын эрх ашгийг огт бодоогvй, пролетарийн интернационализмын эрх ашигт vйлчилсэн юм. Энэ тухай Тангадын Галсан "Євєєлж судалдаг эрдэмтэн vсэг бичиг судалдаг болоогvй юу" гэж хэлж байсан нь санаанд бууж байна. Одоо ч гэсэн 1000 жилийн тvvхтэй бичиг соёлд зарим академичийн хар сvvдэр туссаар байгаа.

- Та монгол бичгийг Чингис хааны гэрээстэй гэлээ. Энэ тухайд?

- Чингис хаан хойч vедээ монгол бичгийг "Цагаан цаасан дээр хєх бичгээр бичсэнийг ургийн урагт бvv егvvтгэсvгэй. Егvvтгэсэн нь алдартугай" хэмээн гэрээслэн vлдээсэн. Мєн Чингис хаан монгол бичгийг таалан соёрхож, 1204 онд тєрийн бичгээр авч хэрэглэсэн.

- Монгол бичигт элэгтэй хvмvvсийн дунд Vндсэн хуульд єєрчлєлт оруулах санал байдаг гэсэн?

- Монгол бичгийг дэмжигчид Монгол Улсын Vндсэн хуулийн VIII зvйлийн 1-д "Монгол хэл бол Монгол Улсын албан ёсны хэл мєн" гэснийг "Монгол хэл, бичйг бол Монгол Улсын албан ёсны хэл, бичиг мєн" гэж єєрчлєх хvсэлтэй байдаг. Хэрэв Vндсэн хуульд зарим жижиг єєрчлєлт, найруулгын засвар хийх гэж буй бол дээрх саналыг бодолцож vзэх нь зvйтэй.

- Их Чингис хааны гэрээс, буулгасан зарлигаас нvvр буруулах, гажих улстєрч, иргэн байхгvй байх?

- Vндэсний бичиг vсэгтээ шилжихэд тєрийн бодлого л чухал байна. Монгол бичигт шилжих цаг болсон. Нєхцєл ч бvрдсэн.

- Та монгол бичигт шилжинэ гэж яриад байх юм. Ямар хvчин зvйлийг vндэслэн та ингэж яриад байгаа юм бол?

- 1990-ээд оноос хойш ерєнхий боловсролын болон их, дээд сургуулиудад монгол бичиг заалгасан хvмvvс Монголын хvн амын тэн хагасаас илvvг эзэлж байна. Тэгвэл 1990-ээд оны эхээр vндэсний бичиг vсгээ мэддэг хvн одоогийнхтой зvйрлэхээргvй цєєн байсан. Монгол бичигт бvрэн шилжих нийгэм, улс тєрийн болон техникийн нєхцєл бvрджээ. Би нэг зvйлд тун эмзэглэдэг.

- Юунд тэр билээ?

- БСШУЯ-ны Сурганы хvрээлэн монгол бичигт нvvрээ буруулсан хvмvvсээр дvvрчээ. Манайхан хоёр орны сургалтын системииг механикаар хуулж байна. 12 жилийн сургалтын системд орохдоо харийн хэлийг III ангиас, vндэсний бичгээ X ангиас, эсвэл VII ангиас vзнэ гэсэн саналыг Сурганы хvрээлэнгийнхэн оруулж байх юм. Би Монголын vндэсний бичиг соёлын эрх ашгийг тєлєє л ингэж ярьж байгаа юм. БСШУЯ багш нараас санал хурааж монгол бичгийг хэддvгээр ангиас заах вэ гэдгийг сургалтын стандарт боловсруулах гэж байна шvv дээ. Гэтэл монгол бичиг хvн тєрєлхтний оюуны єв санд бvртгэлтэй болсон дэлхийн зургаан бичгийн нэг. Монгол бичгийн стандартыг 2002 оны хоёрдугаар сард Женев дэх олон улсын стандартын байгууллага баталсан. Монгол бичгийн кодыг баталснаар орон зайг vл харгалзан монгол бичиг мэддэг л бол хоорондоо интернэтээр харилцан боломж, нэгэнт бий болжээ.

- Эрх зvйн орчныг бvрдvvлэхэд таныхаар юу хийх хэрэгтэй бол?

- Монгол бичгийн хэрэглээг бий болгохгvй бол хэчнээн алт шиг хєтєлбєр гаргаад хэрэггvй. Хамгийн чухал нь монгол бичгийн хэрэглээний эрх зvйн орчныг бий болгох. Наад зах нь гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн орж буй хvvхдээс, тєрийн албанд орох шалгалт єгч буй хvмvvсээс монгол бичгээр шалгалт авахаас гадна бакалавраас эхлээд академич хvртэлх дипломыг монгол бичгээр бичиж, англи хэлээр хадмаллан бичвэл зvгээр гэж боддог.

- "Хvмvvн бичиг" сонин єнгєрсєн 15 жилийн хугацаанд хэдэн дугаар гарсан бэ?

- Энэ 15 жилийнхугацаанд 660 дугаар гаргаж, сая орчим хувиар хэвлэгджээ. Манай сонины захиалагчид гол тєлєв хєдєє орон нутгийнхэн байдаг. Манай сонины захиалгаас монгол бичгийг аль аймагт илvv vзэж буйг харж болно шvv. Эцэст нь сониныхоо захиалагч, уншигчдад ойн баярын тохиолдуулан сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе.

О.Нямсvрэн



URL:
Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.



Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

« Ємнөх мэдээ Холбоотой мэдээ Дараах мэдээ »
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо 2014-05-07 19:32
.............................................................
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно 2014-05-07 19:29
.............................................................
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа 2014-05-07 18:54
Оллоо Аяллын Хєтєч 2 єєр сонголттой болж, vнэ нь ч хямдарлаа 2010-07-14 17:56
.............................................................
Санамж 2010-09-16 10:28
.............................................................
Эрэн сурвалжилж байна 2010-09-16 12:58
Кевин Дурант улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо (19:32)
Анжелина Жоли, Брэд Питт дахин хамтарч кинонд тоглоно (19:29)
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа (18:54)
Ашигт малтмалын хуулийг дэмжлээ (18:03)
Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ (17:45)
НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө (17:07)
Энхтайваны өргөн чөлөөнд 25 мянган мод тарьжээ (17:03)
Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна (16:43)
Оршуулгын газрын хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ (16:19)
Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш (16:11)
Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ (16:09)
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо (16:05)
Хороор “занималдагч” (15:55)
Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ (15:51)
Зочид давамгайлсан хоёрдугаар шат (15:39)
Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ (15:36)
Даварсаар даварсаар Давгын оронд (15:32)
Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ (15:29)
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ (15:27)
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов (14:11)
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 07-нд болно (13:53)
Зөвхөн сайд нарын давхар дээлийг тайлмааргүй байна (13:51)
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө (13:50)
Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ (13:34)
Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ (13:30)
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ (13:15)
Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ (12:15)
''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ (12:07)
Өмнөговьчууд 3000 гаруй мод суулгав (11:55)
Төрийн өмчит компанийн ТУЗ-д хэн шургалдаг вэ (11:38)
Н.Алтанхуяг: Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа (11:37)
Төрийн яамд агаарын бохирдлыг бууруулж чадах уу (11:21)
Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу (10:53)
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү (10:46)
Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ (10:21)
Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ (10:17)
МИАТ дахин шинэ онгоцтой болно (10:17)
Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ (10:17)
Д.Эрдэнэбат гишүүн МАН-ынхны картыг сугалж “дэггүйтэв” (10:15)
ДЭМБ онц байдал зарлажээ (10:13)
Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно (10:04)
Сурталчилгаанаас болж хүн үхэх вий (09:57)
Д.Буянбал: Монголын төмөр нүүрснээс илүү үнэлэгдэнэ (09:50)
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ (09:48)
Хятад тоглоомуудыг хураажээ (09:42)
Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу? (09:38)
Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ (09:33)
Соёмбот ууланд гарсан түймэр гадны нөлөөтэй байсан нь тогтоогджээ (09:32)
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг ирэх сар хүртэл бүртгэнэ (09:29)
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана (09:25)
LG-ийн ухаалаг гар утасны гол загварууд нь программ хангамжийн шинэчлэлтэй хамтаар KNOCK CODE™ функцийг хүлээн авна (09:18)
Цочир хүйтэрнэ (09:14)
Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг (09:09)
Нусаа гоожуулсан орос бакалтай жаалыг мундаг тамирчин болно гэж бодоогүй биз (08:59)
Д.Батмөнх: Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно (08:52)
Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс (08:48)
Энэ жил 15 мянган өрхөд хүнсний талон олгожээ (08:44)
Ч.Хурц: Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон заалт” төрийн дампуурлыг эхлүүлсэн (08:41)
Өнөөдөр болох үйл явдал (08:41)
BVO гэж бас юу вэ? (08:29)
Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо (08:24)
Хууль бусаар мөнгө авдаг авто зогсоолуудыг хяналтандаа авъя (08:21)
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ (08:15)
Б.Бүлтэн:Манайд хяналтанд байсан нь үнэн (08:11)
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн (07:50)
Банкууд дахь ам.долларын хадгаламж таван их наядад хүрчээ (07:49)
Улаанбаатарт 4-6 градус дулаан байна (07:48)


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хvлээхгvй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгvй зарим vг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хvлээн авна.

Сэтгэгдэл Нэмэх
Таны Нэр:

Cэтгэгдэл: бичсэн: тэмдэгт / нэмж бичих боломжтой: тэмдэгт